
Мөн тэр өдөр Палестины үндэсний автономийн засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас Туркийн Анкара хотноо ерөнхий сайд Режеп Эрдогантай уулзсан бөгөөд түүний дараа Турк дэх Палестины төлөөлөгч Набиль Маруф мэдэгдэхдээ Турк Палестиныг 1967 оны хил хязгаараар нь хүлээн зөвшөөрч, үүнийх нь төлөө дэмжлэг үзүүлэхээр шийдсэн гэлээ. Арванхоёрдугаар сарын 3-нд Палестиныг Бразили хүлээн зөвшөөрсөн юм.
Палестиныг хүлээн зөвшөөрөх энэ хэргийг АНУ өдөөсөн байж магадгүй. Түүний нэг тайлбар нь WikiLeaks сайтаар нууц материал урсгахад Израилийг буруутгаж байгаа мөн Махмуд Аббас энэ ням гаригт Амманд мэдэгдэл хийхдээ АНУ энхийн хэлэлцээрийн талаар шинэ төлөвлөгөөг гаргана гэж мэдэгдсэн явдал болж байна.
Эх сурвалж: Лента. Ру. Бэлтгэсэн: Ш. Мягмар