Ирэх жилийн хамгийн супер машинууд

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Ирэх жилийн хамгийн супер машинууд

Автомашин
бол баячуудын тоглоомын нэг. Саятан, тэрбумтнууд үнэтэй, хүчирхэг
машинд дуртай нь нууц биш. Тийм машинуудын жагсаалтыг Forbes сэтгүүл
гаргахаар хичээжээ.

Ирэх жилийн хамгийн хүслэнт машинаар Bugatti
Veyron 16.4 Super Sport тодорч байна. Дэлхийн хамгийн хурдан машиныг
хүсэхгүй хэн байх билээ?! Түүнийг 431 км/цагийн хурд үзүүлсэн гэж
Гиннессийн дээд амжилтын номонд бичихсэн байна. Үүнээс гадна дотоод
чимэглэлдээ ах дүүгийн барилдаантай Bentley компаниас олон элемент нь
“зээлдсэн” байгаа. Автомобиль, мэдээж хэт орчин үеийн харагдах ч
1920-1930-аад оны Bugatti загварын төрхийг бас харагдуулна.

Ийм
мундаг машины эзэн болохын тулд 2,5 сая ам.доллар гаргах хэрэгтэй. Тэр
мөнгөөр 1200 морин “сүрэг” дэлхийн шилдэг технологи болох давхар араа,
явалтын дэглэм бүрд нь тохируулах тусгай төхөөрөмж зэргийн эзэн болно.
Машин 100 км/цагийн хурдыг 2,5 секундад авах ажээ.

Bugatti
машины туршигч нисгэгч Пьер-Анри Рафанель (Pierre-Henri Raphanel) Forbes
сэтгүүлийн энэ сонголтод гайхсангүй. Super Sport бол зүгээр нэг машин
биш машины үйлдвэрлэлд гарч байгаа сенсаац гэж тэр үзэж байна. Бусад
суперкаруудтай харьцуулахад энэ загвар жолоодлого сайтай, хоёр
хуруугаараа ч жолоогоо бариад явж болох аж.

Дээр хэлсэнчлэн ирэх оны хамгийн хүслэнтмашинуудыг энэ суперкар толгойлсонд гайхах зүйл үгүй.

Жагсаалтыг
толгойлохын тулд Bugatti ардаа Ferrari 599 GTO мэтийн аваргуудыг
орхисон байв. Ferrari 599 GTO муугүй машин, 100 км-ийн хурдыг байрнаасаа
3,35 секундад авахаас гадна Bugatti загвараас арай хямд дөнгөж 320 000
евро.

Энд
тэргүүлэхээр дэвшигдээд буй бусад машинуудад Audi R8 Spyder 5,2 FSI
quattro (161 000 ам.доллар, 525 морины хүч),  ба McLaren  бусдын
тусламжгүйгээр бүтээсэн MP4-12C (250 000 ам.доллар орчим) оржээ. Хоёр
загвар дэгжин ч Bugatti-ийг арай л гүйцсэнгүй.

Эдгээр машинууд
нэгэн нийтлэг чанартай. Машин бүр нь тэдний нэг болох 240 морины хүчтэй,
шинэ Range Rover Evoque илүүдэл жингээ ихээр хасаж байгаа. Харин үнэ нь
маш нууц байна. 

Бүх
машинууд агаар урсах хэлбэртэй. Машины бүхээгийг бүтээхдээ нүүрс
төрөгчийн утас шөрмөсийг ихээр ашигласан ба тэдний хөдөлгүүрүүд нь жин,
хүчин чадлын шинж ба хэмнэлттэйгээрээ урлагийн бүтээл гэсэн үг юм.

Lamborghini-гийн
ерөнхий захирлын яриагаар ирээдүйн машинуудын онцлог нь хүчин чадлыг
нэмэх нь биш харин  жин багатай байхад орших ажээ. Хөдөлгүүрийг нь
хэвээр үлдээж, машины жинг хөнгөлөөд өгөхөд жолооч нарт ихээхэн таатай
байна гэж тэр хэлэв.

Ирэх
жилийн хамгийн ихээр хүсэгдэж байгаа машины жагсаалтад хоёр Lamborghini
байгаа. Эхнийх нь Gallardo LP570-4 Superleggera. Үнэ нь 243 000
ам.доллар ба өмнөх загвараасаа 80 кг-аар хөнгөн ажээ.

Хоёр
дахь нь Jota. Машин ирэх жилийн сүүлчээр үйлдвэрээс гарч
Lamborgini-гийн загварт  Murcielago машиныг солих юм. Хүч нь 700
мориных, харин үнийг нь нууцалж байна.

Их жилд баячуудын
хэтэвчийг  бага ч гэсэн дундруулах хэд хэдэн загвар байна. Тухайлбал,
100 км-ийн хурдыг 3,8 секундад авдаг, 571 морины хүчтэй, 190000
ам.долларын үнэтэй Mercedes-Benz SLS AMG Roadster.

Porsche-гүй жагсаалт яаж байх билээ. Модель 911 GT2 RS. Машины үнэ 245 000 ам.доллар, 620 морины хүчтэй.

BMW
жагсаалтад оролгүй яахав. Баварийг төлөөлж байгаа машины 1-Series M
Coupe загвар 45 000 ам.долларын үнэтэй бөгөөд 340 морины хүчтэй.
Жагсаалтын
сүүлчийн машин Chevrolet Camaro Convertible. Хязгаартай үйлдвэрлэлийн 
машиных нь үнэ 70 000 ам.доллар, хүчин чадал нь 400 морины хүч.

Зургийн цомгийн ЭНД дарж үзнэ үү.

Ш.Самбуу
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж