Аврил Лавин шинэ цомог гаргана

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Аврил Лавин шинэ цомог гаргана

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Канадын поп дуучин Аврил Лавин 2007 онд "The Best Damn Thing" нэртэй цомгоо гаргаснаас хойш өнөөг хүртэл уран бүтээлдээ завсарлага аваад байсан. Харин тэрбээр ирэх оны гуравдугаар сард "Goodbye Lullaby" нэртэй шинэхэн цомгоо гаргах болсон тухайгаа зарлажээ. Уг цомогтоо багтсан "What the Hell" дуугаа энэ оны шинэ жилийн баярын тоглолтод дуулахаар болсон юм.

    Тэрбээр “Энэ цомогт багтсан дуунуудаа зохиоход маш хэцүү байсан. Сэтгэл зүрхнийхээ хамгийн нандин хамгийн эрхэм зүйлсээ дуундаа шингээхийг хичээсэн болохоор маш их хөдөлмөр шаардсан. Хүмүүс өөрөөрөө байж чадсан үедээ хийсэн уран бүээл нь хүнд хүрч, хамгийн шилдгэ бүтээл болж чаддаг гэж би хувьдаа боддог. Өөрийнхөө чухам юу хүсч байгааг ойлгож, хайрлаж дурлаж, шаналж гуниглах үедээ л төгс бүтээл гаргаж чаддаг. Миний шинэ цомог тийм л бүтээл болсон” хэмээн ярьжээ.

    Түүний 2007 онд гаргасан "The Best Damn Thing" шилдэг борлуулалттай цомгийн жагсаалтыг дөрвөн долоо хоногт тэргүүлж, нийтдээ 1,6 сая хувь борлогдсон юм.

    Н.Наран
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж