Халамжийн үйлчилгээ эзэндээ хүрч байна

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Халамжийн үйлчилгээ эзэндээ хүрч байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Сэлэнгэ аймгийн   хэмжээгээр  халамжийн үйлчилгээнд  хувийн  хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудыг  татан  оролцуулахад  анхаарч  ажиллаж байна.

    “Гэмтэл согог сэргээн засах төв”-өөр нэг иргэнд хоёр сая төгрөгийн протезийн хөнгөлөлт, “Эрхэм чанар” төрийн бус байгууллагаар хоёр хөгжлийн бэрхшээлтэй иргэнд 900.0 мянган төгрөгийн протезийн хөнгөлөлт, “Тахир дутуу иргэдийн сэргээн засах үндэсний төв”-өөр долоон  хөгжлийн бэрхшээлтэй иргэнд   3.4 сая төгрөгийн протез, “ЭМЖЖ” чих хамар хоолойн эмнэлэгээр сонсголын бууралттай  таван  ахмад настанд 3.1  сая төгрөгийн,  хөгжлийн бэрхшээлтэй 15  иргэнд 9.7  сая төгрөгийн ортепедийн хөнгөлөлт , нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд 350.0 мянган төгрөгийн дижитал аппарат тохируулж, “Мон –Анир” чих хамар хоолойн эмнэлгээр сонсголын бууралттай дөрвөн ахмад настанд 280.0 мянган төгрөг,  “Тарни “амралтанд хоёр ахмадад 144.0 мянган төгрөгийн хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлээд  байна.

    Р.Бумдарь

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж