Шог зургийн үзэсгэлэн нээгдэнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Шог зургийн үзэсгэлэн нээгдэнэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Авилгатай тэмцэх газраас мэргэжлийн зураач уран бүтээлчид болон дүрслэх урлагийн мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудын дунд зарласан шог зургийн уралдаанд зураач Б.Болдбаатар "Хөрөнгө орлогоо мэдүүлсэн нь" нэртэй бүтээл тэргүүн байранд шалгарчээ.

    Авлигын эсрэг олон улсын өдрийг дэлхий нийтээр жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-нд тэмдэглэдэг бөгөөд уг уралдааныг энэ өдөрт зориулан зохиожээ. Энэхүү уралдаанд нийт 20 зураач 53 шог зургаа ирүүлсэн байна.

    Уралдааны хоёрдугаар байрт шог зураач С.Цогтбаярын "Тулгалт", Дүрслэх урлагийн дээд сургуулийн оюутан Л.Батбилэгийн "Өнөөгийн Монгол Улс", гуравдугаар байрт зураач А.Батбаяр, Ц.Намжилдорж нарын бүтээлүүд тус тус шалгарчээ. Маргааш Улсын их хурлын үзэсгэлэнгийн танхимд дээрх 20 уран бүтээлчийн уралдаанд ирүүлсэн шог зургаар үзэсгэлэн нээж нийтийн хүртээл болгох аж.

    А.Зул

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж