Наоми Кемпелл хүндэт шагнал хүртлээ | News.MN

Наоми Кемпелл хүндэт шагнал хүртлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Наоми Кемпелл хүндэт шагнал хүртлээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Их Британийн загварын зөвлөл нэрт загвар өмсөгч Наоми Кемпеллийн 25 жилийн турш загварын салбарт ажиллаж, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсан хэмээн зөвлөлийн нэрэмжит хүндэт шагналаа хүртээлээ.

    Тус зөвлөл “Наоми бол Их Британийн загварын хамгийн нөлөө бүхий төлөлөөгч” хэмээн цохон тэмдэглэсэн байна. Урлаг соёлын болон загварын томоохон одод хуран цугларсан шагнал гардуулах ёслол өчигдөр Лондон хотын Savoy зочид буудалд болж, нэрт загвар зохион бүтээгч Alexander McQueen-ы гэгээн дурсгалд зориулсан тусгай киногоор нээлтээ хийжээ.  Тэрбээр загварын зөвлөлийн нэрэмжит “Оны шилдэг загвар зохион бүтээгч” шагналыг дөрвөн удаа хүртэж, загварын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан юм.

    Харин энэ жилийн “Оны шилдэг загвар зохион бүтээгч”-ээр Celine-ийн кретив захирал Phoebe Philo хүртсэн юм.

    Наоми энэ жил Москва хотод ихэнх цагаа өнгөрүүлж байгаа ба найз залуу болох Оросын тэрбумтан Владислав Доро­нинтой хамт байгаа юм. Анх олны өмнө гарч ирэхэд Оросын тэр­бумтанг сэтгүүлчид таниагүй гэнэ. Нэлээд богино үстэй Дорониныг Бразилийн тэр­бумтан Маркус Элиастай андуурсан билээ. 
    Тэднийг  учир ургуулсныг сэтгүүлчид анх ӨАБНУ-ын Ерөнхийлөгч асан Нельсон Манделагийн 90 насны ойн арга хэмжээн дээр л анзаар­сан байна.  Аппартеид дэглэ­мийн эсрэг цогтой тэмцэгчийн төр­сөн өдрийг Лондон хотын  Гайд паркт тэмдэглэсэн юм. Баярын арга хэмжээний үеэр дуудлага худалдаа болж Нель­­­сон Манделагийн гарыг  дуурайлган хийсэн хүрэл  баримлыг Оросын тэрбум­тан үнэ хаялцан байж 1.7 сая фунт стерлингээр худалдан авсан билээ. Шинэхэн найз бүсгүйдээ бэлэглэх гэж мөн­гөө хайрлаагүй хэмээн хожим нь орос эр ярьжээ. Үүнээс өм­нөхөн тэднийг Капри арал дээр цуг байхдаа гэрэл зу­рагч­дын хараанд өртсөн удаа­тай. Үнэн хэрэгтээ тэд Каннын олон улсын кино наадам дээр анх танилцсан гэдэг. Наоми Оросын бизнес­мен Умар Джабраилов, Рус­там Тарико нартай дотно харил­цаатай бөгөөд  Доронин тэд нараар дамжуулан нэрт заг­вар өмсөгчтэй танилцсан юм байна.  Өнгөрсөн тавду­гаар сард анх удаа тэдний цуг байгаа зургийг хэвлэлд ний­тэлсэн юм. Түү­нээс хойш дурлалт хосын нэлээд хэдэн зураг сонинд гарсан.  
     Өдгөө 46 настай  Оросын тэрбумтан Владислав Доро­нины талаар хүмүүс төдийлөн мэдэхгүй. Тэрбээр "Капитал Груп"  компанийг үүсгэн бай­гуулагчдын нэг, захирлын зөвлөлийн гишүүн, 1.9 тэрбум ам.доллартай тэнцэхүйц хө­рөнгөтэй. 1990-ээд оноос эхлэн бизнес хийсэн бөгөөд эхэндээ үл хөдлөх хөрөн­гийн наймаа эрхэлдэг байжээ.  Түүний байгуулсан компани нь барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг шилдэг аж ахуйн нэгжүүдийн нэг болж, Москва хотын дарга Ю.Лужковын ивээлд багтсан юм. Павел Тё, Эдуард Бер­ман нартай хамтран байгуул­сан компани нь  албан кон­торын зориулалттай бай­шин барьдаг болсон. 1998 оноос дээдчүүдэд зо­риулсан хороо­лол барьж эхэл­жээ. "Поселок ху­дожни­ков", "Соко­линое гнез­­до", "Соз­вездие Капитал" зэрэг нэлээд хэдэн хороол­лыг ашиг­­лалтад оруу­лахын  сацуу "Метро­маркет" худал­даа­ны төвийг босгосон. Тус ком­панийн үйл ажиллагаа өдөр ирэх тусам өргөжиж байгаа гэнэ. Хэдхэн сарын өмнө В.Доронин  Моск­вад "Анге­ликос" хэмээх  зоо­гийн газар нээсэн байна.  Дээд зэргийн чанартай хоолоор үйлчилдэг зоогийн газар нь Москвадаа нэлээд үнэтэйд тооцогддог байсан. Гэвч ор­лого нь муу, Оросын дээд­чүүд тэр бүр үйлчлүү­лэхгүй байсан тул хаахаас өөр ар­гагүй бол­жээ. Доронин Евро­пын нэртэй амралтын газруу­дад очиж алжаалаа тайлдаг. Тэрбээр Наоми Кемп­бэллтэй танилца­хаасаа өмнө Шве­дийн загвар өмсөгч Карен Шонбахлертай бараг 10 жил найзалсан юм. Гэх­дээ түүнд нэг ч удаа үнэтэй бэлэг авч өгч байгаагүй гэнэ. Тэд бие­ийн тамирын танхимд та­нилц­сан бөгөөд хоёулаа спорт сонирхдог. Шведийн нэртэй загвар өмсөгч амьд­ралынхаа 10 жилийг Доронинд зориул­сан боловч юу ч үгүй хоцор­чээ. Доронин  түү­нээс салах­даа "Ээж дээрээ оч, тосгон руугаа буц" гэж хэлсэн гэдэг.  
     Наоми Кемпбэлл бол 25 жил загварын ертөнцийг байл­дан дагуулсан бүсгүй. 1990-ээд онд нэр алдрын оргилд гарч, одоогийн нэртэй жүжиг­чин, загвар өмсөгчдийн зүү­дэнд ч ороогүй тийм өндөр хөлс авдаг байсан. Найз залууг хувцас мэт сольж, сэтгүүлчид нэгийнх нь тухай бичиж амжаагүй байхад аль хэдийнэ өөр хүнтэй нэр хол­богд­дог байжээ. Боксчин Майк Тайсон, жүжигчин  Силь­вестер  Сталлоне,  Роберт Де Ниро, "U2" хамтлагийн хөг­жим­чин Адам Клейтон, бүжиг­чин Хоакин Кортес гээд.  Нао­ми 38 настайдаа загварын ертөнцийг орхихдоо  муугүй жүжигчин, телевизийн хөт­лөгч болохоо харуулсан. 2003 онд  өөрөө санаачлан теле­визийн шоу нэвтрүүлэг хийж, түүнийгээ хөтөлдөг байсныг үзэг­чид одоо ч мартаагүй. Нэлээд хэдэн кинонд тог­лосон тэр­бээр өнөөдрийг хүртэл хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байдаг. Хар тамхи хэрэглэж, архи уусан хэрэгт нэг бус удаа холбогдож  бүтэлгүй дурлал, сэтгэл са­нааны хямралаас болж нэ­лээд хэдэн удаа амиа хор­лохыг завдсан. Ингэх болсон гол шалтгаан нь хүү­хэдтэй болохгүй бай­сантай холбоо­той гэдэг. Өн­гөрсөн жил  гэ­рийнхээ үйлч­лэгчийг гар ут­саараа цохиж гэмтэл учруул­сан нь нэлээд шуугиан тарь­сан. Тун эвгүй  авирла­сан тул шүүх зохих шийтгэ­лийг нь оног­дуул­сан билээ. Энэ тухай шуугиан намжаа­гүй байхад Лондон хотын  "Хитроу" олон улсын нисэх онгоцны буудал дээр тээшийг нь алга болго­лоо хэмээн аюулгүйн албаны ажилтныг  зодсон. Тиймээс "British Airways" компаниар үйлчлүүлэх эрхээ хасуулчи­хаад байгаа.  
     Оросын тэрбумтан сая­хан Их Британийн "Daily Mir­ror" сонинд өгсөн ярилц­лага­даа ойрын хугацаанд хайртай эмэгтэйтэйгээ  гэрлэхэд бэ­лэн байгаа гээд "Наоми бол ер бусын бүсгүй" хэмээн ярь­жээ. Хуримын бэлтгэл ажил ч ид өрнөж байгаа гэнэ.  Ирээ­дүйн эхнэрийнх нь хуримын даашинзыг алдарт "Dolce &  Gabanna" фирмээр оёулж, гоёлынх нь зүүлтийг  Оросын шилдэг мастерууд хийж бай­гаа гэнэ. Бөгжийг нь цагаан, алтаар хийж алмаз эрдэнийн чулуугаар чимэх юм байна. Загвар зохион бүтээгчид бөгжний загварыг гаргахаар нэлээд хэдэн сар ажиллажээ. Тэд ху­римын цайл­лагаа нэ­лээд хэ­дэн оронд очиж хийх бөгөөд хэдэн мян­ган зочид урихаар төлөв­лө­сөн байна.  Наоми "Би Вла­диславын хүүх­дийг төрүүл­нэ. Тэр бол халамжтай, маш сайн аав болно. Би ирэх жил хүүхэд төрүүлнэ гэж бодож байгаа" хэмээн ярьжээ.  
    Доронин өнгөрсөн хавар  Наомид 20 сая ам.долларын үнэтэй байшин худалдан авч өгсөн. Бразилд байрлах энэ харш нь тэдний хоёр дахь гэр болох гэнэ.  Доронин Москва хотын ойролцоо  нэгэн харш бариулж байгаа бөгөөд заг­варыг нь Арабын нэрт архи­текторч  Захи Хадид гаргажээ. Ширүүн ааштайгаар алдартай Наоми нөхөрт гараад засрах болов уу. Сурсан занг сураар боож болдоггүй гэсэн үг бай­даг. Загвар өмсөгч маань  найз залуугаа эргэхээр Москвад ирэхдээ зочид буудлын үйлч­лэгчтэй хэл ам хийж нэлээд бужигнуулаад амжсан юм.
     

    Н.Наран

    0 сэтгэгдэл

    News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

    Avatar

    rockinneeds.blogspot.com 2010-12-08 202.170.64.114

    Gadaadiin bolon Mongoliin usvur nasniihniig baildan daguulj bui oddiin site

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж