Нийтийн тээвэрт шинэ чиглэл нэмлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Нийтийн тээвэрт шинэ чиглэл нэмлээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Нийтийн тээврийн үйлчилгээнд микро автобуснуудыг хязгаарлалт хийснээр тэдгээрээр үйлчлүүлэх зорчигчдын эрэлт хэрэгцээ эрс нэмэгдэж, иргэдийн дунд бухимдал үүсээд байсан. Дээрх байдалд үндэслэн зарим чиглэлд нэмж том оврын автобус гаргажээ. Дэнжийн мянга болон Хайлаастын иргэдийг хотын баруун зах руу хүргэх том оврын автобусны хоёр шинэ чиглэлийг энэ сарын 6-наас нээгээд байна. Тухайлбал, Дэнжийн мянгаас Өнөр хороолол, Хайлаастаас Өнөр хороолол чиглэлийг шинээр нээж, нийтийн тээврийн үйлчилгээний “Сутайн буянт” болон “Батцэгц” компаниуд үйлчилж эхлээд байгаа аж. Шинээр гаргасан хоёр чиглэлд өдөрт арван том оврын автобус иргэдэд үйлчлэх юм байна.

    Дашрамд сонирхуулахад, өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээний үндсэн 55 чиглэлд өдөр тутам том оврын 778 автобус үйлчилж байна.

     П.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж