Цагдаа нар Төрийн ордонд чуулж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Цагдаа нар Төрийн ордонд чуулж байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Төрийн ордонд 800 гаруй цагдаа, цагдаагийн албан хаагчид цуглажээ. Өнгөрөгч жил Соёлын төв өргөөнд 1600 албан хаагчийг нэг дор цуглуулан зөвлөлдүүлж байсан "Цагдаа­­ таны төлөө" зөвлөлгөөн ийнхүү төрийн ордонд үргэлжилж байгаа аж. Цагдаагийнхан бие бүрэлдэхүүний үүрэг чиглэл, ёс зүй, сахилга бат, нийгмийн асуудлаар ийнхүү жил бүр зөвлөлгөөн зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд 30– аад жилийн өмнө анх зохион байгуулагдаж байсан бөгөөд өнгөрөгч жилээс уламжлалыг сэргээжээ. Уг арга хэмжээний үеэр мөн цагдаагийн бие бүрэлдэхүүнээс үүрэгт ажлаа амжилттай гүйцэтгэсэн албан хаагчдыг шагнаж урамшуулах юм.

    Б.Мандах

     

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж