Ассанжийг батлан даалтад гаргахаас татгалзав

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Ассанжийг батлан даалтад гаргахаас татгалзав

Викилийкс веб хуудсыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийг Лондонгийн
шүүхээс батлан даалтад гаргахаас татгалзав. Түүнийг Шведийн шүүхээс
бэлгийн дарамт, хүчингийн хэргээр сэжигтнээр татан, олон улсын цагдаа
буюу интерполд нэрийг нь өгөөд байсан бөгөөд тэрээр Лондонгийн цагдаад
өөрийн биеэр очиж баривчлагдсан хэмээн хэвлэлээр гараад байгаа юм.
Тэрээр өөрийг нь хүчингийн хэрэгт буруутгаж байгаагийн эсрэг байгаа
бөгөөд үүний эсрэг тэмцэхээ мэдэгдээд байгаа юм. Түүний хамтрагч нар
хэвлэлээр, хэрэв Ассанжид ямар нэг юм тохиолдвоос АНУ-ыг талаар маш
ноцтой баримтуудыг интернетээр цацах болно хэмээн өчигдөр мэдэгдээд
байсан юм. Түүний дараагийн шүүх хурал энэ сарын 14-ний өдөр болох юм.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж