Ч.Ганхуягийг Сангийн дэд сайдад зүтгүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Ч.Ганхуягийг Сангийн дэд сайдад зүтгүүллээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монгол
    Ардын намын Удирдах зөвлөл өчигдөр оройхон хуралдаж, “Тэнгэр”
    санхүүгийн нэгдлийн захирал, "Хас" банкны захирал асан Ч.Ганхуягийг
    Сангийн дэд сайдаар томилуулахаар санал нэгджээ. Түүний нэрийг Ерөнхий
    сайд С.Батболд санал болгосон гэх мэдээлэл байгаа юм. Өнгөрсөн хугацаанд
    дээрх албанд Ч.Ганхуягаас гадна Сангийн яамны Төсвийн газрын дарга
    Б.Батжаргалын нэр дуулдаж байсан юм. Гэхдээ Б.Батжаргалыг Сангийн дэд
    сайдад суулгах сонирхол Ерөнхий сайдад байгаагүй бололтой.

    Энэ
    албыг өмнө нь Т.Очирхүү хашиж байсан ч, тэрбээр “Улаанбаатар төмөр зам”
    хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргаар томилогдсоноор уг суудал эзгүйрсэн
    бөгөөд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Ч.Ганхуягийг Сангийн дэд
    сайдаар томилж магадгүй ажээ.

    Г.Дарь

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж