Багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос цалин нэмэхгүй бол энэ сарын 9-нөөс ажил хаялт зарлана гэж мэдэгдсэн. Тэд Засгийн газарт шаардлага тавьсныхаа дараа сануулах жагсаал хийж байна. Өнөөдөр 14.00 цагаас Сүхбаатарын талбайд багш нар жагсаал хийж эхэллээ. Тэд цалин нэмэхийг шаардсан болон Засгийн газрыг шүүмжилсэн лоозонгууд барьсан байна.
А.АНУ