Чили шинэчлэлийн ажлаа эрчимжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Чили шинэчлэлийн ажлаа эрчимжүүлнэ

Чилийн Ерөнхийлөгч Себастиан Пинера саатаад байгаа бүтцийн шинэчлэлтийг хийж эхлэх талаараа зарлалаа. Шинэчлэлтийн хүрээнд боловсрол эрүүл мэндийн чанарыг сайжруулж, ардчилсан систем болон түүнд оролцох оролцоог хөгжүүлэх ажээ. Түүнчлэн хөтөлбөрийн хүрээнд ядууралтай тэмцэх ажлыг үр дүнтэй болгох, иргэдийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах тухайн нийгмийн бодлогуудыг сайжруулах юм байна.

Энэ онд Чили улсад газар хөдлөлт, уурхайн осол, шинэ засгийн газрын асуудал гээд хүндрэл, бэрхшээлүүд нэлээдгүй тохиосон билээ. Ноён Пинерагийн засаг захиргаа одоогийн байдлаар хурдны замууд, боомтууд, нисэх буудлууд, зарим нурсан гүүрнүүдийг сэргээн засварлаад байгаа ажээ. Дараагийн төлөвлөгөөнд сургууль, эмнэлэг, орон сууцны барилгуудыг ирэх дөрвөн жилийн дотор шинээр барих юм байна.

Сэргээн босголтын ажил хүчин чадлын хамгийн дээд хэмжээнд явагдаж байгаа ч, бодож төлөвлөж байгаагаас удаан байгааг Ерөнхийлөгч Пинера хэлжээ. Түүнчлэн тэрээр эдийн засгийг сэргээх ажлыг эхлүүлэхээр зэхээд байгаа бөгөөд 2011 онд эдийн засгийн өсөлтийг бий болгох, удаашралтай байгаа бүтцийн шинэчлэлийг хурдавчлах төлөвлөгөөтэй байна.

2011 онд Чили улс эдийн засгийн өсөлтийг зургаан хувиар нэмэгдүүлж, 200,000 орчим ажлын байрыг шинээр байгуулахаар төлөвлөжээ. Харин 2018 он гэхэд Латин Америкийн орнуудаас өрсөж ядууралд автсан, буурай орон гэсэн нэрэнд цэг тавихын тулд дээрх шинэчлэлтийг цаг алдалгүй яаралтай хийж гүйцэтгэх хэрэгтэй гэдгийг Пинера онцолсон байна.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж