
Эртний япончуудыг уугуул америкчуудтай харьцуулахад маш их энергитэй хүмүүс байсан нь тогтоогдсон гэдэг. Тэгэхээр хамаг учир нь япончуудын амьдралын хэв маягт байж таарах нь.
Япон өндөр настнуудынхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг. Энэ бол Японд хүмүүс урт насалдгийг харуулж буй юм. Япон эрчүүд дунджаар 79, эмэгтэйчүүд нь 86 насалдаг. Тэднийг урт наслуулдаг зүйл нь юу юм бол оо?
Дэлхийн II дайны дараа япончуудын дундаж наслалт огцом буурсан нь урт наслалт гентэй холбоогүй гэдгийг харуулсан. Мөн япончууд жилд 12 удаа эмчид үзүүлдэг нь нь үүнтэй холбоогүй аж.
Япон хоол
Хэдийгээр би цагаан хоолтон биш боловч япончууд америкчуудыг бодвол хамаагүй сайн хоол иддэг гэж хэлж чадна. Энэ бүхэн хоолны дэглэмтэй ямар ч хамаагүй. Хэрэв та зүрхний шигдээс тусалгүй, эрүүл саруул байж, урт наслахыг хүсч байгаа бол япончуудын хооллох урлагаас суралцах нь зөв. Яагаад вэ гэж үү?
Загас
Япончууд тэр болгон мах идээд байдаггүй. Учир нь мах их идэх нь эцэстээ зүрхний шигдээс тусахад хүргэдэг. Харин Япончуудын иддэг мах нь загас бөгөөд холестериныг хэвийн хэмжээнд барьж байдгаас гадна хамгийн эрүүл хүнс гэдэг.
Сүүцагаан идээ
Сүүнд агуулагдах тослог, холестерин нь эрүүл мэндийг аажмаар сүйтгэж байдаг. Япончууд тэр бүр цагаан идээг хүнсэндээ хэрэглэдэггүй нь тэд илүүдэл холестеринээс үргэлж татгалздагтай холбоотой.
Цагаан будаа
Цагаан будааг юутай ч хамт идэж болохоос гадна маш тэжээлтэй. Ялангуяа япон цагаан будаа жирийн будаанаас илүү тэжээлтэй байдаг аж. Түүнээс гадна тослог багатай, өл сайн дардаг гэж япончууд үздэг. Цагаан будааг гурвалжин будаатай хольж хоолонд хийвэл тэжээлтэй бас эрүүл мэндэд хамгийн сайн гэнэ.
Цай
Япончууд цайлах дуртай ард түмэн. Харин америкчууд эсрэгээрээ тонн тонноор нь кофе уудаг. Магад хэн нэгэн нь энэ чинь орчин үе шүү дээ гэх байх. Гэвч үнэн хэрэгтээ нэг цай уух нь нэг аяга кофе ууснаас хавьгүй илүү аж. Ялангуяа ногоон цай антиоксидантаар баялаг тул хорт хавдрын эсрэг сайн эм болдог.
Далайн гаралтай хүнс
Йод, шим тэжээлт бодисоор баялаг ийм хүнс өөр хаана ч байхгүй. Мэдээж эрүүл мэндэд гайхалтай сайн нөлөөтэй.
Ногоо жимс
Япончуудын хоол хүнсний дийлэнх хувийг ного жимс эзэлдэг. Тэд стейкнээс илүү салатыг эрхэмлэдэг улс. Хүн болгон л жимс ногоо эрүүл мэндэд сайн гэдгийг мэддэг. Өөр юу хэлэх вэ дээ.
Жижиг таваг
Энэ бол өл дарах бяцхан заль. Хэрэв та жингээ хасах гэж байгаа бол том тавганд биш, жижиг тавганд хоолоо аягал. Жижиг таваг хэт их идэхээс хамгаалахаас гадна яваандаа дуршлыг ч бууруулдаг.
Та юу хийж чадах вэ?
Эрүүл хооллолтыг мөрдөнө гэдэг амар хэрэг биш. Сурсан зүйлийг сураар орооход бэрх гэдэг шиг муу зуршлыг хаях хэцүү байдаг. Таны хамгийн түрүүнд хий ёстой зүйл бол шүүрхий мах идэхээ багасгах хэрэгтэй. Ийм зуршил нь эцэстээ олон бэрхшээл үүсгэдэг. Энэ нь мах идэхээ бүр боль гэсэн үг биш бөгөөд аль болох багасгах нь чухал. Хэрэв ингэж чадвал бие махбодь чинь танд баярлах болно. Өндөр настнуудад каффейн бага хэрэглэхийг эмч нар зөвлөдөг нь эрүүл мэндтэй холбоотой. Харин кофегоо цайгаар орлуулахыг санал болгодог.
Суухын оронд явган алх
Япончууд эрүүл хооллодогоос гадна сайн алхдаг хүмүүс. Харин америкчууд машинаар явахыг илүүд үздэг. Харин машинаасаа буугаад тэд олон цагаар суудаг.
Удаан суух нь эрт нас баралттай холбоотой гэдгийг олон судалгаа харуулдаг. Хэрэв та урт наслахыг хүсч байгаа л бол байнга явган алхаж, аль болох удаан суухгүй байх нь зөв.
Цэвэрч байдал
Япончуудыг хамгийн цэвэрч үндэстэн гэдэг.Цэвэрч байх нь эрүүл байхын үндэс гэдэг нь мэдээж. Цэвэр таатай орчинг бүрдүүлж, амьдрах нь урт наслахын бас нэг үндэс аж
Урт наслалтад нөлөөлдөг бусад зүйлс нь гэр бүлийн дулаан, таатай эерэг уру амьсгал, нэг нэгнээ хайрлах хайр, халамж билээ.
Мөн ажил амралтаа зөв зохицуулж, зөв амарч, ажиллаж сурах нь эрүүл, урт удаан амьдралын хэв маяг гэдэгт япончууд итгэдэг байна.