Хайрт чинь таниас хөндийрвөл..

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Хайрт чинь таниас хөндийрвөл..

Өөр хүн төсөөлөх

Хосууд оронд орсны дараа нөгөө ажлаа хийх явцад байнгын өөр хүн төсөөлөгдөж байвал. Хэрэв хайртай хүнээ анх уулзаж байсан үеийнхээ тачаангуй байдлаар төсөөлөх гэж оролдоод үз. Үүний эцэст сэрэл чинь огт хөдлөхгүй эсвэл ямар нэгэн өөрчлөлт орохгүй байна гэдэг нь та хоёрын харьцаа нилээд асуудалтай байгаагийн шинж.

Танд анхаарал хандуулахаа болих

Элдэв уулзалт үдэшлэг дээр эсвэл найз нөхдийнхөө дунд байх үедээ чамд огт анхаарал хандуулахаа больсон бол. Хэвийн харьцаатай хосууд олон хүний дунд байхдаа хайртай хүн рүүгээ харж үнсэлт илгээх эсвэл инээмсэглэх, дохих мэтийн үйлдэл хийдэг нь батлагдсан зүйл.

Бусдыг хэт анхаарах

Чиний дэргэд байж чамтай ярихын оронд сонирхолгүй сэдвээр хэдэн цагийн турш хэн нэгний яриаг сонсоод сууж байвал та хоёрын хайрын тэнгэр буцсан гэсэн үг.

Өөртөө анхаарал тавихаа болих

Эмэгтэй хүн үс гэзгээ засч янзлах, нүүрээ будаж шунхдахаа болих, эрчүүдийн хувьд үнэртэй ус авах мөнгөө хэмнэж, оймсоо солихоо байсан бол хосуудын харьцаанд өөрчлөлт орсны шинж гэнэ.

Тан руу утасдахгүй байх

Албан тушаал ахиж дэвшсэн тухайгаа тан руу биш өөр хэн нэгэн рүү эхлээд утасдаж хэлбэл байдал бишидсэний дохио. Хосуудын харьцаа амьдралын нарийн нандин талыг хамарсан нягт харилцаа байдаг тул хайртай хосуудын хэн нь ч байлаа гэсэн өөрт тохиолдсон чухал үйл явдлаа хамгийн түрүүнд хайрттайгаа л хуваалцдаг.

Аливаа тэмдэглэлт ойн өдрүүдээ мартах

Зарим ажил хэрэгч эрчүүд ажилдаа түүртэн мартсан байж болох ч хайртынхаа төрсөн өдөр, хосуудын өдөр, эмэгтэйчүүдийн баяр гэх мэтийн тэмдэглэлт өдрүүдийг зайлшгүй санаж байдаг. Харин хүүхнүүд ийм өдрүүдийг мартсан бол өөр хэрэг. Учир нь тэд бол цахилгаан шатанд ч юм уу хаа нэгтээ анх үнссэн өдөр, учирсан газар, анхны шөнө зэрэг элдэв шалдир булдар юмыг цаг минуттай нь санаж байдаг хачин улс.

Огт хардахгүй байх

Шөнө дунд эсрэг хүйсний хүн утасдахад уурлахгүй байх нь яавч хэвийн байгаагийн шинж биш.

Уг нь хэн яриваа, яах гэж байгаа юм гэх мэтийн асуулт тавих ёстой. Учир нь 30 жил амьдраад хамтдаа зовлон жаргалыг туулж гарсан ч гэсэн энэ бол байх зүй ёсны асуудал юм. Тиймээс огт тоосон шинжгүй тайван байна гэдэг бол та хоёр бие биенээсээ хамааралгүй болсны дохио ажээ.
Mglclub.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж