
Монголбанкнаас долоо хоног бүрийн мягмар, пүрэв гаригт болдог ээлжит валютын дуудлага худалдаа өчигдөр болсон юм. Өчигдрийн валютын дуудлага худалдаанд банкууд 26,950.000 ам.долларыг Монголбанкинд худалдах санал ирүүлснээс Монголбанк 17,950.000 ам.долларыг худалдан авсан байна. Энэ нь Монголбанк тухайн үеийн зах зээлийн нөхцөл байдал, валютын урсгал, төгрөгийн ханшийн хэт хэлбэлзэл, баримталж буй мөнгөний болон валютын бодлого зэргийг харгалзан үзэж дуудлага худалдааны шийдвэрийг гаргажээ.
Д.Цэц