Өнөөдөр хаана, юу болох вэ?

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Өнөөдөр хаана, юу болох вэ?

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Өнөөдөр болох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна
    -Засгийн газрын 11-р байрны 2-р давхрын дугуй зааланд 09.30 цагаас “Хүний эрхийн үндэсний комисс, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт-ярилцлага эхэлжээ.  Энэ үеэр ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж, гишүүн Ж.Дашдорж, “Хүний эрх, хөгжил” төвийн тэргүүн Г.Уранцоож, “Эмнести интернэйшнл” байгууллагын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа, “Хүний аюулгүй байдлын судалгааны төв”-ийн тэргүүн, Элчин сайд Л.Эрдэнэчулуун нар үг хэлж асуулт, хариулт, хэлэлцүүлэг явуулна.   
     
    -Монгол дахь Хүүхдийн оролцооны үндэсний сүлжээ байгууллагуудын жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан "Хүүхдийн оролцоо-2010″өдөрлөг эхэлнэ. Хоёр өдөр үргэлжлэх тус өдөрлөг Хүүхдийн ордонд 10:00-17:00 цагийн хооронд болно. 

    -Хэвлэлийн хүрээлэнд 11.00 цагаас “Монголын орчин цагийн хөгжмийн шинэ чиг хандлага ба Black Mongolia-2010” арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ. HIT Entertainment болон Micro elements хамтран зохион байгуулна.

    -Улсын клиникийн I  эмнэлэгт  12 цагаас Монголд чөмөг шилжүүлэн суулгах мэс засал хийх лабораторийн нээлт болно.

    -МХЕГ –т 12 цагаас Чанарын удирдлагын тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлж хяналтаас чөлөөлөгдөж буй аж ахуйн нэгжийг шалгаруулах үйл ажиллагаа болно. Энд уул уурхайн өрөмдлөг, барилга, үйлдвэрлэлийн чиглэлийн 3 компани шалгарсан байна. Мөн түүний дараа залгаад уул уурхайн компаниудад хийсэн шалгалтын дүнг мэдээлнэ.

    -Монгол ньюс мэдээллийн төвд 12.00 цагаас 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Монгол Улс Манжийн дарангуйллыг халж, тусгаар тогтнолоо эргэн сэргээсэн орон гэдгээ дэлхий дахинд зарлан тунхагласан билээ. “Нүүдэлчин сэрэхүй” төрийн бус байгууллагаас энэхүү өдрийг тэмдэглэлт баярын өдөр болгохоор санаачилга гаргаснаа танилцуулна.

    -Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-ын XVIII их хурал Соёлын төв өргөөнд 10 цагаас эхэлж байна. Энэ үеэр танхимын 2006-2010 оны үйл ажиллагааны тайлан, 2014 он хүртэлх зорилт болон зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж зохих шийдвэр гаргана.

    – “Тогтвортой хөгжлийн төлөөх хариуцлагатай уул уурхайн санаачлага” ТББ-аас зохион байгуулах “Уул уурхай ба орон нутаг, нутгийн иргэдтэй харилцах нь” сэдэвт анхдугаар чуулга уулзалт өнөөдөр өндөрлөнө.  “Чингэс” зочид буудлын хурлын зааланд зохиогдож буй уг  чуулга уулзалтаар олборлох үйлдвэрлэл дэх нийгмийн хариуцлагын шилдэг туршлагаас тэргүүлэгч экспертүүд танилцуулах юм.

    П.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж