
Баянгол дүүргийн нутагт ээж, хүү хоёрыг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдсэн этгээд саатуулахаар очсон цагдаагийн албан хаагчдын өөдөөс хутга барин эсэргүүцэн дайрсан хэрэг өнгөрсөн аравдугаар сарын сүүлчээр гарсан юм. Эл хэргийг С.Нэргүй гэгч 50 орчим насны эр үйлдсэн аж. Тэрбээр Төмөр замын нэгдсэн эмнэлгийн орчимд ээжийгээ сураглахаар очсон П-г хөнөөсөн. Шалгалтын явцад ээжийг нь түүнээс дөрөв хоногийн өмнө егүүтгэж, Гандангийн дэнж дэх байшинд нь цоожилсон байжээ. Уг хэргийг цагдаагийн ажилтнууд шуурхай илрүүлж мөрдөн байцаах ажиллагаа явуулж, нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Чулуунбаатарт шилжүүлж байгаа гэнэ.
Н.Бүжээ