
“Эртний нутаг” рестораны гурван жилийн ойд зориулсан “Хамаг монголын дуун цэнгүүн” тоглолт арванхоёрдугаар сарын 9-ны пүрэв гаригт буюу маргааш 19 цагаас АСА циркт болно. Энэхүү тоглолтод МУГЖ Г.Батбаяр, МУГЖ Н.Чулуунхүү, МУГЖ Э.Бүрнээбаяр, МУСТА М.Бямбажав, МУСТА Г.Чинболор, МУСТА Б.Энхмэнд зэрэг олон дуучид оролцон ая дуугаа өргөнө. Мөн залуусыг байлдан дагуулаад буй “Мотив” хамтлаг сүүлийн үеийнхит дуунуудаасаа дуулах аж.
Н.Наран