Сангийн сайдыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ | News.MN

Сангийн сайдыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Сангийн сайдыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ

Г.БАЯРСАЙХАН: САНГИЙН САЙДТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭХ ШААРДЛАГАГҮЙ ГЭЖ ҮЗЛЭЭ

Сүүлийн үед Засгийн газрын гишүүд, тэр дундаа Сангийн сайд С.Баярцогттой холбоотой асуудал яригдах болсон. Сайд нарын хувийн зохион байгуулалт, хариуцлагатай холбоотойгоор УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өнгөрсөн сарын 30-ны өдөр Ерөнхий сайд С.Батболдод албан бичиг илгээсэн. Тэрбээр албан бичигтээ  “Сангийн сайд С.Баярцогт өнгөрсөн сарын 18-ны чуулганы нэгдсэн хуралдаанаар төсвийн төсөл хэлэлцэх үед цаг гаруй дуудуулж байж ирсэн. Харин ЭБЭХ-ний сайд Д.Зоригт төсөвтэй холбоотой мэдээллийг Ц.Батбаяр гишүүнд өгөхөөс цааргалсан” гэдгийг тодотгосон юм. Мөн иргэн Б.Лхагважав Сангийн сайд С.Баярцогтыг гадаадын байгууллагын урилга, зардлаар тухайн улсад зорчсон талаарх өргөдлийг  УИХ-ын Ёс зүйн дэд хороонд гаргасан аж. Тиймээс эдгээр асуудлын талаар хэлэлцэхээр УИХ-ын Ёс зүйн дэд хороо өчигдөр хуралдлаа. Гишүүдийн дунд харилцаа болон хариуцлагын асуудал олон гардаг. Харин үүнийг зохицуулахын тулд УИХ-ын Ёс зүйн дэд хороо байгуулагдаад нэг жил болж буй. Тус хорооны энэ удаагийн хуралдаанаар сайд нар асуудал хэлэлцсэн болохоор нэлээд анхаарал татахуйц болсон юм. Асуудлыг хэлэлцэх үед тус хорооны гишүүд улстөржүүлэх магадлалтай хэмээн хардаж байсан. Харин УИХ-ын гишүүн Г.Баярсайханаар даргалуулсан тус хорооныхон улс төрийн элдэв нөлөөлөлд автахгүй, ноён нуруутай гэдгээ харуулах шиг боллоо. Сангийн сайд С.Баярцогтын асуудлыг хэлэлцэхээсээ өмнө Засгийн газрын тухайн үед гаргасан протоколыг нягталж үзсэн аж. Протоколтой танилцаад “Сангийн сайд С.Баярцогтод Канад улсад ажиллах томилолт өгсөн. Тэнд очиж хувийн ашиг сонирхлоо илэрхийлж алга ташаагүй. Харин ч Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулахыг гадаадын хөрөнгө оруулагчдад уриалсан” гэж үзсэн. Тиймээс тус хорооныхон уг асуудалд нэг талыг барьж туйлширсангүй. Хуралдааны дараа Ёс зүйн дэд хорооны дарга Г.Баярсайханаас дараах зүйлийг тодрууллаа.  

-Ёс зүйн дэд хороо Сангийн сайд С.Баярцогтын асуудлыг хэлэлцлээ. Ямар дүгнэлт гаргав?

-Манай хороонд ирсэн өргөдлийг хэлэлцэх шаардлагатай юу, үгүй юү гэдгийг хэлэлцлээ. Хэрэв хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд Ёс зүйн дэд хороо ёс зүйн зөрчил мөн үү гэдгийг нь шалгах ёстой. Харин өнөөдөр /өчигдөр/ уг гомдлыг хэлэлцэх шаардлагагүй гэж Ёс зүйн дэд хороо дүгнэлээ.

-Яагаад?

-Сангийн сайдыг Засгийн газрын томилолтоор албан ёсоор явсан байна. Засгийн газрын гишүүний хувьд Монгол Улсыг сурталчлах ажлыг хийсэн гэж үзсэн. Бид төрийн зохих байгууллагын шалгалтын дүнг үндэслэн шийдвэрээ гаргасан. Тэрбээр Нью-Йоркийн Хөрөнгийн бирж дээр очиж үйл ажиллагаанд нь оролцох зардлыг өөрөөсөө гаргасан байсан. Үүнийг ямарваа нэ­гэн байгууллагын зард­­лаар явсан гэж зохих байгууллагууд тогтоо­гоогүй.

-Тэгэхээр Засгийн га­зар албан томилолт өгчи­хөөд зардлыг нь дааж ча­дахгүй байна гэсэн үг үү?

-Засгийн газрын ал­бан томилолтоор явсан. Үүний­хээ хүрээнд хуралд оролцсон. Зардлын тухайд УИХ-ын гишүүд бид ч зарим тохиолдолд тойрогтоо хувийнхаа зардлаар явдаг. Тиймээс хувийнхаа зардлаар явсныг нь буруутгах үндэслэлгүй.

-УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Засгийн газ­рын гишүүдтэй холбоотой асуудлаар Ерөн­хий сайдад албан бичиг илгээсэн. Энэ та­лаар танай хороо хэлэлцэнэ гэж байсан. Сая хэлэлцэв үү?

-Засгийн газрын гишүүдийн хариуцлагын асуудал учир манай хороо үүнийг хэлэлцэхгүй.

Ц.ЭНХЦЭЦЭГ

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-12-08 202.131.239.18

Рио тинтогийн мөнгөөр явсан бол шууд л ардчилсан ёсонд нийцээд албан тушаалаа өгөх ёстой ш тээ Уих ер нь тарсан дээр юм байна 2012 оны сонгуулиар эдгээр муу новшнуудыг бүгдийг нь гаргахгүй шүү

Avatar

Bayarsaihand 2010-12-08 75.61.77.53

Uuriin zardlaar yavsang notloh barimt ongotsnii tiiz buudal avsan barimt haana baina Canadruu tomilolttoi baisan tegsen chin uuruu New York d ochison baina lee gedeg bol hangaltgui tailbar Teneg hun huurch baigaa bish Songogchdoo bitgii doosh n hiigeeree Bayarsaihan gishuunee Deer n nuutsaar huralddagaa bolioroi

Avatar

Зочин 2010-12-08 202.180.220.86

энэ их хурал хонины найр болж бүхэлдээ уусан хавтгайрсныг баярсайхан нотолж өгөв энэ хүний дээд сургууль төгссөн баримт олдоогүй л байгаа ийм л байна хөөрхий монгол

Avatar

Зочин 2010-12-08 182.160.37.105

ХОТЫН ТӨВД БАЯНЗҮРХ ЗАХЫН УРД ТАЛД ШИНЭЭР БАРИГДСАН 79 М2 2 ӨРӨӨ БАЙРЫГ СОНИРХСОН ХҮМҮҮСТ ХАС БАНКНЫ 80 ХУВИЙН ЗЭЭЛД ХАМРУУЛЖ ХЯМД ЗАРНА

ХАРИЛЦАХ УТАС 99189208

Avatar

Зочин 2010-12-08 119.119.231.31

poooh yamar mundag yum be xuvi-n zardalaar yavsan yum bn shd ee uls ex oron-nxoo toloo buur shagnax xeregtei yum bn gavyat tsolooor shagnayaa

Avatar

Зочин 2010-12-08 123.133.228.5

Ingetlee doroitson eh oron min

Avatar

Зочин 2010-12-08 202.180.220.72

Их хурлын гишүүд өөрсдийгөө хянаж чадахуйг харуулсан тод жишээ байна УИХ болон МАН АН хавтгайдаа ашиг сонирхолдоо хөтлөгдсөн их гарын луйварчин хулгайчдын хоргодох байр болчихсон байнааа

Avatar

УИХ-ын ямаануудад 2010-12-08 202.61.97.21

Та нар оорсдийгоо хянаж шалгах боломжгуй гэдгийг баталсан хамгийн тод жишээ УИХ бол хавтгайдаа ашиг сонирхолдоо хотлогдсон их гарын луйварчин хулгайчдын хоргодох байр болчихсон байнааа ард тумэээн дараагийн сонгуулиар энэ 2 намд нэг ч санал огч болохгуйг оорсдоо ажлаараа харуулаад байна шуу дээ Гишууд ард тумэндээ хайртай болоод л Сонгууль ч ойртож байна даа Ямар дун тавихаа АРД тумэн минь одооноос бодож тунгаахыг уриалж байна Яг цаг нь болохоор наад гарууд чинь танай гэрт урилгагуй ороод олон юм амлаад тав арван тогрог огоод эхэлдэг шуу СБаяр албан тушаалын авлигалыг дээд шатанд хэрэгжуулж Зоригт Баярцогт Гансух мэтийн гаруудаар эх орноо гадныханд найр тавьж огуулсэн нь ойлгомжтой байнаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж