Энгэрийн гурван хайлаас

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Энгэрийн гурван хайлаас

Уужимхан урт хєндийн эхэн тушаа ,
хадтай єндєр толгойн энгэрт гурван євгєн хайлаас холоос сvр бараатай харагдана.
Хайлаасны ногоон навчис нь дєрвєн зvгтээ шvхэрлэн тэлж зэлvvд хээрийн салхины
аясаар сэржигнэн шуугих нь улирч одсон он жилvvдээ тоолж, болж єнгєрсєн vйл
явдлаа хvvрнэн єгvvлэх мэт . Хав ойр ой модгvй тал хєндийд гурван лvглэгэр
хайлаас хэдийд ургасныг хэн ч vл мэдэх бєгєєд олон жилийн турш ширvvн бороо
цасан шуурганд савчин ганхаж урт vндсээ газрын гvн руу бат шигтгэн улам улам
бvдvvрэн ургаж єдий хvрчээ. Нутгийнхан дээр vеэс гурван хайлаасыг лус савдагтай
онгон догшин гэж шvтэж , навч нахианд нь ч гар vл хvрэх учир ганц ширхэг навч
хvний гараар тасран салсангvй . Намар намарт алтан шаргал навчаа гєвєх учир
орчны газар нь шаргал єнгєтэй хєвсгєр болжээ. Хайлаасны мєчир болгонд талын
болжмор vй олноор цуглаж цаг ямагт шулганан жиргэнэ .
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж