“Бүтээл миний илэрхийлэл” өнөөдөр өндөрлөнө

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

“Бүтээл миний илэрхийлэл” өнөөдөр өндөрлөнө

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    “Занаду-Арт” галерейд  өчигдөр мэргэжлийн уран бүтээлчид өөрсдийн илэрхийлэл болгон өвөрмөц өнгө аяс, сонирхолтой хэллэг бүхий “Бүтээл миний илэрхийлэл” уран бүтээлийн үзэсгэлэнг өнгөрсөн сарын 25-нд нээсэн билээ. Харин энэхүү үзэсгэлэн өнөөдөр хаалтаа хийнэ.

    Энэхүү үзэсгэлэнд  20 орчим уран бүтээлчийн 30 гаруй шилдэг бүтээл тавигдаж буйн дээр дүрслэх урлагийн уран зураг, монгол зураг, график болон коллаж төрлүүдээр хийгдсэн бүтээлүүд тавигдсан юм. Эдгээр уран бүтээлчид мэргэжлийн түвшинд үзэл санаа, арга барил зэргийг бүрэн илтгэхүйц 1-3 бүтээлээр оролцож байгаа. Мөн уг үзэсгэлэнгийн хүрээнд орчин үеийн урлагийн бүтээлүүдийг олон нийтэд болон урлаг сонирхогч, цуглуулагч нарт сурталчлан хүргэсэн юм.

    Н.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж