
Бага хурлыг тэргүүлэгч нарын нэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон хэлэхдээ АНУ 1,15 тэрбум долларыг гаргахад бэлэн гэв. Европын холбооны тусламж нь нийтдээ 1,6 сая тэрбум доллар байх юм байна. Бага хурлаар улс орнууд Гаитийг сэргээх төлөвлөгөөг ярилцжээ. Мөн тус орны эдийн засгийг төвлөрсөн арга хэмжээгээр сэргээж ажлын шинэ байрыг бий болгоход анхаарах гэнэ. Гаитийн Засгийн газар төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд 11,3 тэрбум орчим долларыг хүсч байгаа юм.
Нэгдүгээр сарын 12-нд Гаитид болсон долоон баллын чичирхийлэлтэй газар хөдлөлтөөр тус орны нийслэл Порт-о-Пренс бараг бүрэн сүйрч нурсан билээ. Хамгийн сүүлчийн мэдээгээр гамшгийн улмаас үрэгдэгсэдийн тоо 300 мянга болсон ба нийт хохирлын хэмжээ нь 8-14 тэрбум ам.долларт хүрчээ.