Таны хайрт ямар цэцгэнд дуртай вэ?

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

Таны хайрт ямар цэцгэнд дуртай вэ?

Хонь:
Хонины ордныхонд маш том цэцгийн баглаа бэлэглэх хэрэгтэй. Бүх цэцэг нь нэг бүрчлэн шилж сонгосон юм шиг шинэ, бас дэлбээ томтой байх шаардлагатай. Хониныхонд цэцэг сонгохдоо та хэн нэгэн таньдаг том албан тушаалтны хуриманд авч очих гэж байгаа мэтээр төсөөл. Тэгэхдээ цагаан эсвэл улаан том сарнай, улаан хүрэн туяатай / өнгөтэй / маш том цээнэ, олон ширхэгтэй алтан зул цэцгийн баглаа худалдаж аваарай.
Үхэр:
Энэ ордны бүсгүйчүүд өөртөө маш итгэлтэй. Иймээс цэцгийн баглаа чамин загвартай, сонирхол татахуйц гоёмсог байх ёстой. Дээр нь нямбай цэвэрхэн, ямар ч илүү дутуу маяггүй, алтан тууз болон саагаар боохгүй байвал зүгээр. Тэд маш том гоёмсог цэцэгт дуртай. Жишээ нь: улаан, ягаан сарнайг цагаан зэгдтэй /гладиолус/ хослуулан боосон баглаа ч сайхан харагддаг. Үүнээс гадна яргуй, хонин зангуу, хонхлой зэрэг цэцэг ч сэтгэлийг нь хөдөлгөж чаддаг байна. Том цагаан шиваантиг /хризантема/ тэдэнд таалагдана.
Ихэр:
Хамгийн нууцлаг оньсого шиг орд. Ер нь хоорондоо ямар ч авцалдаагүй бүх зүйлс ихрийнхний сонирхлыг татдаг гэж хэлж болно. Тэд цагаан цахирмаа цэцэгнээс татгалзахгүй. Голт борын ишийг ч дуртайяа үнэрлэж, цагаан хэлгий цэцгэнд дурладаг гэнэ. Боож баглах ч шаардлагагүй түүгээд л бэлэглэж болно. Ихрүүд мэлрэг эсвэл мойлын бутыг ч бэлгэнд авахдаа баяртай байх болно. Тэд ногоон навчтай тэвэр нарцисс эсвэл жирийн хонин нүдэн цэцгийг ч сэтгэл хангалуун хүлээн авна.
Танд л гэж зөвлөхөд ихрийн ордны бүсгүйчүүд маань өнгөлөг, гэгээлэг цагаан зүйлд дуртай. Гэхдээ  баглаа улаан цээнэ, эсвэл шаргал намуу цэцгийг ч дургүйцэлгүйгээр хүлээн авдаг ажээ. Мөн хонин зангуу, хонхлой, нил, холтсон болон хризантем цэцэгс ч тэдний дуртай зүйлсийн нэг. Товчоор хэлэхэд ихрийн ордны найз бүсгүйчүүддээ ямар ч цэцэг бэлэглэсэн алдахгүй л болов уу.
Мэлхий:
Мэлхийнүүд загас болон бумбынхантай адил чийглэг газрын амьтан хэдий ч цэцгийн тал дээр нэлээд өөр сонирхолтой ажээ. Тэдэнд зориулж цэцгийн баглаа боохдоо аль болох гэгээлэг болж өгвөл цагаан цэцэг сонгоорой. Тэдний дуртай цэцэгст том цагаан калл, цагаан сараана, цагаан удвал багтдаг байна. Хавар бол цагаан хонхлой болон цагаан голт бор цэцэг бэлэглээрэй. Энэ цэцгийг түүж өгвөл найз бүсгүй тань бүр их баярлана.
Арслан:
Эрэгтэй, эмэгтэй аль ч арслангуудад маш том баглаа цэцэг бэлэглэх хэрэгтэй. Харин цэцэг бүр чинь шинэ, том, өөрөөр хэлбэл бүгдийг нь та тусгайлан шилж сонгосон юм шиг байх ёстой. Та хэн нэгэн нэр алдартай том хүний найр цэнгэлд очих гэж байгаа мэт төсөөлөн баглаагаа бэлтгээрэй..
Охин:
Энэ ордны бүсгүйчүүд өөртөө итгэлтэй биеэ даасан хүмүүс байдаг. Тиймээс ч тэд хэнийг ч даган дууриаж хэн нэгэнтэй адил байхыг хүсдэггүй. Охины ордныхон нил цэцгэнд дуртай. Иймээс охины ордны бүсгүйчүүдэд дөнгөж цэцэглэж буй нил цэцэгтэй ваар бэлэглэхэд л уяраад явчихна.
Тийм ээ, хэдийгээр тэд өөрийн гэсэн бодолтой, биеэ даасан хүмүүс ч гэлээ их уярамтгай. Мөн гэсэр, балжингарам цэцгийн бүх төрөл, сарнай цэцэгст дуртай. Гэхдээ охиныхны сэтгэлийг таны бэлэглэсэн савтай, ургадаггүй таримал цэцэгнээс илүү хэд хоног ч гэсэн гоо сайхнаа хадгалж амьдрах чадвартай баглаа цэцэг илүү хөдөлгөх вий.
Жинлүүр:
Жинлүүрийн ордны бүсгүйчүүдэд огт эргэлзэлгүй сарнай цэцэг бэлэглэ. Хамгийн гол нь цэцгээ сайтар сонгож, цэвэрхэн нямбай баглах хэрэгтэй. Ялангуяа ер бусын цайвар улаан, гэгээлэг нил, ягаан зэрэг зөөлөн өнгөтэй сарнай цэцэгсийг илүү таашаадаг. Хэрэв та жинлүүрийн ордны бүсгүйд мартагдашгүй сэтгэгдэл төрүүлье гэж шийдсэн бол цэцгийнхээ баглааг зөв сонгох нь чухал. Бэлэглэсэн цэцэг чинь бүсгүйд таалагдвал тэр дор нь шийд гаргаж, ямар ч эргэлзээгүйгээр зөвхөн таныг сонгоно гэдэгт итгэлтэй байж болно.
Хилэнц:
Дур булаам хилэнцийнхэнд хадаасан цэцэг, бүгээн өнгөтэй цээнэ цэцэг бэлэглэвэл илүү тохирно. Тэд мөн маш гоёмсог, мөнх ногоон навчтай, том дэлбээтэй час улаан сарнай бэлгэнд авах дуртай
Нум:
Бусдын зүрх сэтгэлээр тоглох дуртай, өөртөө итгэлтэй нумуудад час улаан болон ягаан өнгийн цэцэгс таалагддаг. Нумын ордны бүсгүйчүүдэд нарцисс болон алтанзул цэцгийн холимог баглааг бэлэглэх хэрэгтэй. Алтанзул цэцэг нь бас л тод улаан өнгөтэй байх ёстой гэнэ шүү. Нэмж өгүүлэхэд энэ ордны ихэнх бүсгүйчүүд дэлбээгээ нээж амжаагүй байгаа алтан зул цэцгийг хамгийн дур булаамд тооцож, шинэ эрч хүч хайр дурлал авч ирнэ гэж үздэг.
Матар:
Матрууд гэгээлэг, цайвар өнгийн цэцэгст дуртай. Цагаан, шар өнгийн алтан зул, цагаан, цайвар ягаан хадаасан цэцэг, шиваантэг цэцэгс нь матрын ордонд төрсөн бүсгүйчүүдийн хувьд хамгийн нандин бэлэг. Хэдийгээр тэдний зарим нь жирийн хонин нүдэн цэцгийг илүүд үздэг ч энэ ордны ихэнх бүсгүй өдлөг том шиваантэгт дуртай байдаг.
Бумба ба загас:
Устай хамааралтай эл хоёр ордныхон чийглэг намгархаг газар эсвэл бүр усан дотор ургасан цэцгийг таашаадаг байна. Бумба ч тэр, загас ч тэр цагаан ялангуяа цайвар ягаан өдлөг цахирмаад дуртай ажээ. Нарцисс болон цээнэ цэцэгс ч эдгээр ордны бүсгүйчүүдийн сонголтын эхний эгнээнд ордог байна. Хэрэв та гүн цүнхээлд шумбаж ороод тэндээс цагаан удвал, мөнгөний бутан, халуун орны удвал ялангуяа бадамлянхуа түүгээд гарч ирвэл энэ ордны бүсгүйчүүд үүрд таны өмнө сөхрөх болно. Хайртынхаа төлөө юу ч хийхэд бэлэн бай. Тэгж чадвал хичээл зүтгэл эр зориг тань хайраар шагнуулах болно.

Бэлтгэсэн Н.Энхээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж