Хайрт найз Оюукагийнхаа тухай- 2 дугаар хэсэг

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Хайрт найз Оюукагийнхаа тухай- 2 дугаар хэсэг

Баасан
ажлын ээлж нь таарсан тул нэг өдөр зуслангынхаа байшинд сайхан амарч
авлаа. Бүх л өдөржин өглөөнөөс орой хүртэл зөөгч тогоочийн ажлыг
хослуулан олонд нэртэй хоолны газар ажиллах бас ч хөнгөн ажил биш. Тийм ч
болохоор түүнд элдэвийг бодож тунгаах цаг зав хомс байдаг байлаа. Харин
амралтын энэ өдөр уужуу амьсгал авч сүүлийн үед өөрийнхөө эх орноо
зорин ирэх хамгийн гол шалтгаан болж нэгэн хэсэг хүсэн мөрөөдсөнөөсөө
болоод нойр хоолноос гарах шахсан тэр охин нь өнөөдөр хамт ажилладаг
зөөгч охины хаана нь ч хүрэхгүй санагдаж, Оюука одоо түүний хувьд хэн ч
биш болж түүний орон зай, түүнд тавьж байсан хүндлэл одоо эрхлэнгүй
дуугаар наалинхайтаж, харц тулгарах болгондоо сэтгэл гэжигдэх Хонгороо
охинд очсон байлаа.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж