“Дайчдын зам” шуугиан тарьж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

“Дайчдын зам” шуугиан тарьж байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монголчуудын маань сайн мэдэх “Найзууд”, “Загварын ертөнц”, “Таегукги”, “Хар салхи” зэрэг олон солонгос кинонд тоглосон од Jang Dong-gun-ы гол дүрийг нь бүтээсэн “The Warrior"s Way” буюу “Дайчдын зам” кино энэ сарын 2-нд АНУ-ын бүх кино театруудаар нэгэн зэрэг нээлтээ хийжээ.

    Уг  киног найруулагч Sngmoo Lee өөрөө зохиолыг нь бичин, найруулж байгаа ба гол дүрд Jang Dong-gun-ы хамт Америкийн залуу жүжигчин Kate Bosworth тоглосон юм.

    Ийнхүү солонгосын бас нэгэн од Холливуудад данстай болж ирэх жилүүдэд тэндээс үйлдвэрлэгдэн гарах кинонуудад тоглохоор томоохон мангас компаниудтай гэрээ байгуулжээ. “Дайчдын замаар” киног хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглан бүтээсэн ба нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо л шуугиан тарьж эхлээд байна. Дараа долоо хоногийн box ofiice-т дээгүүр бичигдэнэ хэмээн киноны багийнхан найдаж буйгаа илэрхийлжээ. Дорнын зэвсгийн эрдмийн гайхамшигт нэгэн дайчин зэрлэг баруун буюу ковбойчуудын ертөнц болсон Техаст хөл тавьж түүний араас Азийн аймшигт алуурчид нэхэн хөөж Америкт ирж байгаагаар киноны үйл явдал өрнөх аж.

    Сонирхуулахад, тэрбээр жүжигчний гараагаа "Heaven" киногоор эхлэж байсан аж. Харин тэрбээр чадварлаг жүжигчин болохоо удалгүй харуулж, Оны шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг удаа дараа хүртэж байсан юм.

    Түүний сүүлд тоглосон "Өглөөний мэнд ноён ерөнхийлөгчөө" киног нь Солонгос төдийгүй Азийн кино урлагийн зах зээлд нэлээд амжилт олсон бөгөөд түүнийг Холливуудад гарахад чухал нөлөө үзүүлсэн хэмээн үзэж байна.

    Н.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж