Зээлийн хэлэлцээрүүдийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Зээлийн хэлэлцээрүүдийг хэлэлцэнэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдаж, зээлийн хэлэлцээрүүдийг авч хэлэлцэх юм байна. Тодруулбал, НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хөнгөлөлттэй зээл, Даян дэлхийн байгаль орчны сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх "Зах зээлийн болон бэлчээрийн менежментийн хөгжил төсөл"-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл, Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банк хооронд байгуулсан "Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх төсөл"-ийн хүрээнд олгох нэмэлт Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөн, саналаа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэх аж. Мөн Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх, Түлш эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.

     Төрийн байгуулалтын байнгын хороо 10.30 цагаас хуралдаж,  Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын өргөн мэдүүлсэн/ анхны хэлэлцүүлгийг хийнэ. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын өргөн мэдүүлсэн/, анхны хэлэлцүүлгийг хийнэ. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нарын өргөн мэдүүлсэн/ анхны хэлэлцүүлэг,  Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар, Ц.Шинэбаяр нарын өргөн мэдүүлсэн/ анхны хэлэлцүүлгийг хийнэ. 

    Г.Дарь

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж