Нийслэлийн математикийн олимпиад үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

Нийслэлийн математикийн олимпиад үргэлжилж байна

Гуравдугаар сарын 31-нд буюу өчигдөр эхэлсэн нийслэлийн дүүргүүдийн математикийн олимпиад үргэлжилж байна. Энэ олимпиадад нийслэлийн 9 дүүргээс шалгарсан нийт 1000 орчим багш, сурагчид өрсөлдөж байгаа юм. Олимпиад 1-11 дүгээр анги, багын багш, дундын багш гэсэн 13 ангиллаар явагдаж байна. Тус олимпиадад эхний 6-8 дугаар байранд орсон 8, 9, 10,11 дүгээр ангийн  сурагчид болон бага, дунд ангийн багш нар улсын олимпиадад оролцох эрхтэй болох юм. Ангилал тус бүрийн дүнгийн мэдээг шалгаруулалт болсон өдрийн маргааш танилцуулж байгаа бөгөөд эцсийн шалгаруулалт маргааш дуусна.

    Дашрамд дуулгахад,  I сургуулийн захиргаанаас жил бүр  математикийн гүнзгийрүүлсэн сургалттай зургадугаар дугаар ангид орох хүүхдүүдийг сонгон шалгаруулж авдаг дүрэмтэй.  Жил бүр  нийслэлийн 500 гаруй хүүхэд өрсөлддөг тус шалгалт энэ жилийн хувьд ирэх тавдугаар сарын 20-н эхлэх бөгөөд шалгалтад тэнцсэн 70 хүүхдийг элсүүлэх юм байна. Харин шалгалтын бүртгэл энэ сарын 6, 7-нд болох ба сонирхсон хүүхдүүд тус сургуулийн шалгалтанд бэлтгэх давтлаганд хамрагдах боломжтой юм байна.  
Д.Гэрэлчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж