Гурав дахь нь хэн байв?

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Гурав дахь нь хэн байв?

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай

    Олон хүүхэдтэй гэр бүлийн тоог нэмэгдүүлэх шаардлага байгааг хэлэхдээ Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев нэгэн сонин жишээг иш татав. Гэр бүлдээ Николай Некрасов, Антон Чехов, Юрий Гагарин ба Анна Ахматова нар гурав дахь хүүхэд нь байлаа гэж тэр хэлсэн юм. Гэхдээ гурав дахь хүүхэд бүр тэр алдартнууд болдоггүй ойлгомжтой.

    Цэргийн жанжин Германикийн гурав дахь хүүхэд Ромын эзэн хаан Калигулла тамлан тарчлаах харигслалаар түүхэнд нэрээ сөргөөр үлдээсэн байна. Цэнхэр сахалтын нэг дүр гэдгээр алдартай Английн хаан VIII Генрих гэртээ бас л гурав дахь хүүхэд нь. Түүнийг эрх барьж байх цагаар 72 мянган хүн тэдний тоонд гүн ухаантан Томас Мор цаазлагджээ. Тэр үеийн хаадаас хэн нь ч энэрэнгүй байгаагүй гэдгээр түүний араншинг тайлбарлаж болох юм. Социализм байгуулах туршилтыг эхлүүлсэн, Октябрийн хувьсгалын удирдагч Владимир Ленин айлын гурав дахь хүүхэд.

     Алоиза ба Клара Гитлерийн хүүхдийн гурав дахь нь Адольф Гитлер байсан ба тэрээр нацизмын үзэл сурталч ба дэлхийн II дайныг өдөөгч гэж алдаршсан.

    Сицилиэс гаралтай Чарльз Лучано буюу Лаки Лучано нэрээр алдартай айлын гурав дахь хүүхэд 1930-1950 онуудад Нью-Йоркийн мафийн “боосуудын босс” байлаа. Колумбийн тариачдын гурав дахь хүүхэд Пабло Эскобар дэлхийд алдартай хар тамхины наймааны барон болсон юм.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж