Акул загас дахин нэг жуулчин идэв

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Акул загас дахин нэг жуулчин идэв

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Хэдхэн хоногийн өмнө гурван орос нэг украин жуулчны хөл гарыг зооглосон цусанд дуртай акул  гэх Цэнхэр аварга загас гурав хоногийн дараа герман жуулчинг хөнөөв. Эмгэнэлт хэрэг Египетийн жуулчлалын төв Шарм-эль-Шейхад болжээ хэмээн ВВС мэдээлэв.

    Махчин загас нэгэн эмэгтэйн өгзөг, гарыг хазжээ. Орон нутгийн эрх ба­ригч­дын мэдээлснээр герман эмэгтэй тэр даруйдаа нас барсан бөгөөд цогц­­сын хэсгийг далайгаас гаргаж авсан байна.

    Уг хэргийн дараа Шарм-эль-Шей­хын  өмнө хэсгийн ганцхан амралт Рас-Мохаммедаас бусад наранд шарлагын бүх эргийн амрал­туудын усан спортын зугаа цэнгэлийн газрыг хаасан байв. Хэрэг явдалд үнэлгээ хийлгэхээр гадны мэр­гэжилтнүүдийг Египет уриад хү­лээж байгаа ажээ. Дэлхийн янз бү­рийн орны мэргэжилтнүүд акула загас яагаад хүнд халдах болсон шалтгаанд тайлбар өгөх гэнэ. Египетийн Жуулчлалын сайд Зухайр Гарана (Zuhair Garana) хэлэхдээ өмнө нь ийм тохиолдол гарч байгаагүй учраас тэдэнд өгөх тайлбар алга гэсэн байв.

    Сонордуулахад, акула загас өнгөр­сөн долоо хоногт гурван орос, нэг ук­раин жуулчдад довтолжээ. Тэд эр­гээс холгүй буудлынхаа ойролцоох далайд шумбаж байсан гэнэ. Арван­хоёрдугаар сарын 1-нд тэр загас хоёр орос жуулчин эмэгтэйн гарыг тас хазсан ба нэг нь хөлөө бас тас­дуулжээ. Хазуулсан нэг эмэгтэй нь хо­жим зүрхний шигдээст орсон байлаа. Далайн ёроолд шумбах дайван­гийн багш нь тэр загасыг хөөж чадаагүй ажээ. Үүнээс нэг хоногийн өмнө өөр нэг орос эрэгтэй, украин эмэгтэй хоёрт тэр загас довтолсон байлаа.

    Нутгийн эрх мэдэлтнүүд жуулч­дад нэг загас л халдсан гэж үзэж байна. Өнгөрсөн пүрэв гаригт тэ­дэнд халдсан гэх акулуудыг барьсан гэж мэдээлсэн ба баасан гаригт зугаа цэнгээний ажиллагаагаа тэнд да­хин нээсэн байв. Бусад  бие даасан мэргэжилтнүүд алуурчин акула баригдсан гэдэгт итгэл муутай байсан нь үнэн болов. Түүнийг герман хөгшний үхэл баталж байна.

    Дашрамд дурьдахад, 2008 онд Туркийн далайн эргийн амралтын бүсэд акулууд довтолсон юм. Анх удаагаа Туркийн баруун эрэг орчимд олон тооны акулууд орж ирсэн байлаа. Олон амралт хаагдан усанд шумбахыг хориглосон байв. Акула загас өнгөрсөн жилд Испанийн эргээр харагдсан юм. Гэвч мэргэжилтнүүд тэр акулаг шархадсан эсвэл ямар нэг өвчтэй гээд бариагүй орхисон байна.

    Ер нь бол акула гэхээс хүн л аку­лад аюул авчирдаг. Атлантын далайн баруун хойд бүсийн акулын тоо хүний үйл ажиллагаанаас бо­лон 25 хувиар сүүлийн жилүүдэд буур­чээ. Энэ загасны амьдрал орч­ны ялимгүй өөрчлөлөөс ихээхэн хамаар­даг. Тухайлбал, шүрэн арлын хар жи­гүүрт гэх хэдэн акула загасыг Их Бри­танийн усан санд тавьсны дараа бүгд үхсэн байв. Усны хэм нь тэдний дас­санаас хэдхэн градусаар бага байжээ.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж