А.Ганбаатар: Ерөнхийлөгч ард түмэндээ эрүүл чийрэг байхыг уриалсан | News.MN

А.Ганбаатар: Ерөнхийлөгч ард түмэндээ эрүүл чийрэг байхыг уриалсан

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

А.Ганбаатар: Ерөнхийлөгч ард түмэндээ эрүүл чийрэг байхыг уриалсан

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын зөвлөх А.Ганбаатартай ярилцлаа.

-Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх талаар Ерөнхийлөгчийн зарлиг гарч, энэ дагуу иргэд хуучнаар “Хөдөлмөр батлан хамгаалахад бэлэн” тэмдгийн норматив шиг бие бялдрын болзол биелүүлэх хэрэгтэй болж байна. Энэ талаар дэлгэрүүлж ярина уу?

-Хүүхэд залуусын бие бялдрын хүмүүжлийг дээшлүүлэх, шинэ монгол хүний өв тэгш хөгжлийг хангах зорилгоор Ерөнхийлөгч гуравдугаар сарын 26-нд зарлиг гаргалаа. Зарлигаар “Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил”-ыг жил бүрийн дөрөвдүгээр сард нийт хүн амын дунд зохион явуулах юм. Энэ нь  дээхнэ үед мөрдөгдөж байсан ХБХБ тэмдэгийн шалгууртай агуулгын хувьд төстэй.  Сүүлийн үеийн статистик мэдээнээс харахад цэргийн үзлэгээр орж буй залуусын тал хувь нь эрүүл мэндээр тэнцэхгүй байна. Үндсэндээ хоёр хүний нэг нь сульдаатай, биеийн хөгжил муу байна гэсэн үг. Мөн 25-65 насныхны 30 гаруй хувь нь илүүдэл жинтэй болсон байна. Үүнд хоол хүнс, суудлын ажил, компьютер гээд гадны хүчин зүйлүүд нөлөөлж байгаа ч гол шалтгаан нь хөдөлгөөний хомсдол юм. Ерөнхийлөгч цөөнгүй удаа “Монгол хүний аюулгүй байдал бол Монгол Улсын аюулгүй байдал юм” гэж хэлсэн. Энэ ч утгаараа улс орны аюулгүй байдалд ч нөлөөлөх магадлалтай гэж үзэж Төрийн тэргүүн уг зарлигийг гаргаад байна. Зарлигийн дагуу төрийн болон ТББ, хувийн хэвшилд ажиллаж буй бүх хүн жил бүрийн дөрөвдүгээр сард бие бялдрын сорил өгдөг болох юм.

-Энэ сорилгыг заавал биелүүлэх ёстой юу? Шаардлагатай нормативийг биелүүлж чадахгүй ч юм уу, шалгуулахаас зайлсхийсэн тохиолдолд яах вэ?

-Шалгуулсангүй гээд ямар нэг захиргааны хариуцлагын асуудал яригдахгүй. Хувь хүн өөрөө бие бялдартаа санаа тавих учиртай. Энэ бол цэвэр хувь хүн, хамт олны ухамсрын асуудал.Насандаа тохирсон биеийн хөгжлийн стандарт ямар байх ёстой, түүнийгээ хэрхэн хангаж буйгаа мэдээд авах нь хамгийн чухал юм. Өвчнөөр бол оношоо урьдчилаад мэдчихлээ гэсэн үг. Мэдээд зогсохгүй энэ удаад сорилд тааруу дүн үзүүллээ ч дараагийн сорил хүртэл биеэ бэлтгэх бүрэн боломжтой. Ямар дасгал хөдөлгөөн хийж, биеэ хэрхэн бэлтгэх ёстой вэ гэдэг талаар гарын авлага, дүрс бичлэгийн хичээл бүгд бий. Энэ ажлыг хамгийн түрүүнд эхлүүлье, бусдадаа уриалъя гэдэг үүднээс Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан удахгүй энэхүү түвшин тогтоох сорилд орох гэж байна. Энэ ажлыг гардан зохион байгуулах үүрэг бүхий БТСУХ-нд өчигдөр зарлигийг гардуулсан байгаа. Цаашид ажил олгогчид хүн ажилд авахдаа энэ сорилын шалгуур хангасан эсэхийг харгалзаж байгаасай гэж хүсч байна.  Бид жил бүрийн сорилын дүнд судалгаа хийгээд Ерөнхийлөгчид танилцуулж байх юм. Түүн дээр үндэслэн энэ чиглэлд цаашид ямар арга хэмжээ авбал зохилтой талаар бодлого боловсруулах болно. Түүнчлэн “Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил”-ын оновчтой нэрийг тогтоох, тэмдгийн логоны төсөл шалгаруулах уралдаан нийт уран бүтээлчдийн дунд зарласан.

-Сорилын дүнг цаашид хувь хүний нэг үзүүлэлт болгон хэрэглэх талаар юу хийх вэ?

-Тэр талаар ярьж буй зүйл бий. Эрүүл мэндийн дэвтэр шиг иргэн хүний бие бялдрын хөгжлийн паспорт гаргахаар төлөвлөж байна. Жил жилийн дүнг харьцуулсан байдлаар тухайн хүний биед гарч буй өөрчлөлтийг эрүүл мэндийн үйлчилгээ, эмчилгээний суурь үзүүлэлт болгодог ч юм уу. Ер нь монголчууд малаа зүсэлж тоолоод, тордож өсгөөд байдаг хэрнээ хүнийхээ эрүүл мэндийг тодорхойлох, түвшин тогтоох асуудлыг үргэлж хоцрогдуулдаг. Үүнийг л засч залруулж, энэ төрлийн үйл ажиллагааг идэвхжүүлэхэд энэ зарлиг чиглэгдэх юм. Зарлигийн хоёр дахь заалт бол их спортыг хөгжүүлэх тухай асуудал байгаа. Олимп, тив дэлхийн чанартай тэмцээнд цөөн хэдэн хүнийг тухайлж бэлтгэх биш ерөнхийдөө бааз суурийг бүрдүүлэх, өрсөлдөөн бий болгох чиглэлээр хэрэгжинэ. Их дээд сургуулиудын дэргэд дугуйлан, клуб байгуулах, багш дасгалжуулагчдыг дэмжих тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй юм. Ер нь хувь хүн өөрийнхөө бие бялдрын түвшинг тодорхойлж, түүний мөрөөр дасгал сургуулилт хийж элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх нь дан ганц төрийн хэрэг биш, иргэн бүрийн үүрэг юм гэдгийг уриалах, ухамсарлуулах нь гол юм. Ер нь хүн өдөрт 10000 алхаж байж эрүүл байна гэсэн дэлхийн эрдэмтдийн гаргасан тооцоо бий. Үүнийг хугацаанд шилжүүлж үзвэл өдөрт 60 минут буюу нэг цаг алхана гэсэн үг. Гэхдээ энэ нь тасралтгүй алхах хугацаа биш л дээ, Тухайн өдрийн нийт дүнгээрээ ийм хэмжээний алхалт хийсэн байх нь эрүүл байх наад захын үндэс. Ерөнхийлөгч энэ сарын дундуур өдөрт нэг цаг алхахыг ард иргэддээ уриалж хамтдаа алхана гэсэн бодолтой байгаа.

-Язгуур урлагийг хөгжүүлэх талаар Төрийн тэргүүн бас нэг зарлиг гаргаж байна гэсэн. Энэ нь ямар учиртай зарлиг вэ? Манай хөөмий, уртын дуу зэргийг хятадууд ЮНЕСКО-д бүртгүүлсэн нь нэлээд дуулиан шуугиан тарьсан шүү дээ?   
-Сар шинийн дараахан “Аса” циркт зохиогдсон хүүхдийн ардын дууны тоглолтыг Ерөнхийлөгч очиж үзсэн. Энэ нь ардын ёс заншил, үндэсний язгуур урлагаа хөгжүүлэхэд Төрийн тэргүүн үргэлж дэмжинэ гэдгийг илэрхийлж байгаа хэрэг. Өв уламжлалаа бусдаас хамгаалах, хадгалах гол шалгуур нь өөрсдөө хэрхэн эзэмшиж байна, үе дамжуулан хөгжүүлж чадаж байна уу үгүй юу гэдгээр хэмжигддэг. Түүнээс биш нэг өдөр дээл өмсөөд л монгол гэдгээ баталчихгүй. Тиймээс цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдийн дунд үндэсний урлагийг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэхийг бүх талаар хөхиүлэн дэмжихийг холбогдох бүх байгууллагад уриална. Түүнээс гадна үүх түүх, ёс заншлаа мэддэг, өдөр тутамд мөрддөг өндөр настнууд, ардын язгуур урлагаа эзэмшсэн “өв тээгч” нарыг хүндэтгэн өргөмжлөх, тэднээс өв соёлоо залгамжилж авах, суралцах талаар олон талт ажил зохиох зорилготой байна. Тэрхүү амьд түүх болсон хүмүүсийг “монгол эрдэнэ” хэмээн өргөмжлөхөөр ярьж байна.

-Саяхан Ерөнхийлөгчийн санаачлагаар газар хөдлөлтийн асуудлаар нээлттэй сонсгол зохиогдсон. Энэ үеэр албаны хүмүүс газар яг хөдлөнө гэж хэлээгүй ч иргэдийн дунд цуу яриа эүгж байна. Тэдний өдөр, тэдэн цагт нийслэлд газар хөдлөх гэж байна гэсэн мэдээлэл үе үе  тарж нийгмийн сэтгэлзүйд нөлөөлж буй талаар Та юу хэлэх вэ?

-Газар хөдлөх давтамж ойртоод байгааг мэргэжлийн байгууллагууд тогтоосон. Аливаа хүн болзошгүй гамшгийн талаар мэдээлэлтэй байх нь түүнээс өөрийгөө урьдчилан сэргийлэх үндэс болно гэдэг үүднээс уг нээлттэй сонсголыг зохиосон. Энэ үеэр яг бодитой, иш үндэстэй баримтууд, олон жилийн харьцуулсан судалгааны дүнг нийтэд танилцуулсан байгаа. Үнэхээр газар хөдлөлтийн давтамж ойртож буй нь сэтгэл зовоохгүй байхын аргагүй. Гэхдээ газар хөдлөх нь гэж айхаасаа илүүтэйгээр газар хөдөлбөл яах вэ гэдэгт хүн бүр бэлэн байж, өөрийгөө болон гэр бүлээ аврах аргачлалыг мэдэж авах ёстой. Яахав “Дайны хажуугаар дажин” гэгчээр тэргэн түргэн гэгддэг хүмүүс элдэв мэдээлэл цацаж байна. Хэн юу хэлэх нь хувь хүний эрхийн асуудал ч иргэдийг үүнд бодитой хандаасай гэж хэлмээр байна. Ер нь бол газар хөдлөхийг хэдэн өдрийн өмнө битгий хэл хэдэн цагийн өмнө ч хэлэх боломжгүй. Тиймээс элдэв цуурхалд авталгүй энэ талын мэдлэгээ зузаатгах л хамгийн чухал.

-Ерөнхийлөгч шагналын бодлогыг өөрчилнө гэж мэдэгдсэн байгаа. Энэ асуудал юу болж байна вэ?

-Шагналыг тогтолцоонд өөрчлөлт оруулах чиглэлээр  иргэдийн дунд зарласан уралдааныг ирэх тавдугаар сард дүгнэнэ. Уралдаанд нэлээд олон материал ирж байна. Ялангуяа гадаадад байгаа монголчууд их идэвхтэй оролцож буйг тэмдэглүүштэй. Хуучин социалист гэгдэж байсан орнуудаас манайхаас бусад нь төрийн шагнал олгох, ард иргэдээ урамшуулах агуулга хэлбэртээ өөрчлөлт оруулсан байна. Уралдаанд ирж байгаа бүтээлүүдийн гол хандлага нь шагналыг цөөлөх, илүү оновчтой, нэр хүндтэй болгох, бас уламжлалт тал руугаа байна. Цэрэг, цагдаа, хүчний байгууллагын шагнал байх ёстой, бусад шагналыг өөрчлөх нь зүйтэй гэсэн байр суурь ажиглагдаж байна. Удахгүй олон нийтийн хэлэлцүүлэг болно. Та бүхэн саналаа сайн нэмэрлээрэй.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

мөнх 2010-04-01 123.109.212.167

элбэгдоржоо чи өөриинхөө томилдог ер_прокурор ер_ шүүгч авилгалтаи тэмцэх газрын дарга нараа ажлынх үзүүлэлт иим доор монголын түүхэнд баихгүи муу баихад солиж чадахгүи бол н**ш минь боль одоо ажилаа ээжидээ өг чамаас төө илүү хиичэх баих шүү

Avatar

tenegee 2010-04-01 182.160.8.59

elbegdorjiin bugsiig doloogood saihan tsadaj bna uu chi udahgui heregt orondoo elbegdorjiin bohir mungunuus huvaaj idsen heregeer ham heregt unandaa

Avatar

Áàòìºíõ 2010-04-01 202.72.242.158

Åðºíõèéëºã÷ àðä èðãýäòýéãýý àìü íýãòýé áàéõã¿é áîë ýâã¿é áàéäàëä îðíî ø¿¿ ººðºº òýìöýõýýð õóâüñãàë õèéäýã èðãýä òýìöýõýýð õóâüñãàë áèø áîëäîã ãýæ îéëãîæ áàéâàë òà ýíä¿¿ð÷ áàéíà Òà ººðºº õàëòàð öàðàéëààä òºðèéí îðäíû äàðãà íàðò äîðîìæëóóëààä áèä äýìæýýä ÿâæ áàéñíàà ñàíàõ õýðýãòýé Òýãâýë ºíººäºð èðãýä ¿íýõýýð ÿäóóð÷ ìàëã¿é àæèëã¿é õîîëã¿é àìüäðàëã¿é áîëæ áàéíà Òà òýä íàðòàé óóëçàæ áîëíî ø¿¿ äýý ªºðºº õààíààñ õýíèé äýìæëýãýýð ãàð÷ èðñýíýý ñàíàõ öàã áîëñîí áàéíà àà èðãýí åðºíõèéëºã÷ ºº

Avatar

zochin 2010-04-01 180.235.166.153

bie byaldriin shalguuraar ajild awch baih ch geh shig teneg yum

Avatar

зочин 2010-04-01 202.55.191.37

ерөнхий сайдаасаа эрүүл мэндийн сайд хүртэл гадаад явж эмчлүүлдэг Тийм болохоор эрүүл мэндийн яамыг татан буулгаад үүргийг нь урд хөршийнхөө эрүүл мэндийн яаманд хариуцуулчихъя

Avatar

Hunee hun bolgohui 2010-04-01 202.55.191.22

Uhaan bodliig ni ezemdegch ni und hool untah noir bolchihbol hun gegch yu boloh ve ADGUUS oor yuch bish gej suut VSHEKSPIR aildsaniig b** mart

Avatar

Augaa , gaihamshigt 2010-04-01 202.55.191.22

Augaa ardchilal gaihamshigt zah zeeliig ERUUL CHIIREG bie byaldartai saruul saihan uhaantai irged baiguuldag gej suut merged aidjee Sul doroi humuus gajigtai ardchilal bohirdoson baigal orchniig bui bolgodog gejee Degraded democracy brings degraded environment Hudeegiin tsuljilt gol usaa shirgeej oi modoo tuimeddeg muu irged niislell hotoo delhiin hamgiin bohir agaartai ugaatai utaatai hot bolgoson humuus deerhiig unen bolohiig notloj baina shdee

Avatar

sul bieten yaduu 2010-04-01 202.55.191.22

Sul bietei zalhuu uhaan ni baragdsan hun yaduu baidag gej delhiin suut merged aildsan baidag yum bilee Mongol shig 700000 hun arhind dontson 345000 setgetsiin tulgamdsan asuudaltai baihad yaduurah ni baitugai uls undeseeree muhej medne

Avatar

eronhiilch 3 asuudal 2010-04-01 202.55.191.22

Bie byaldar saitai Hun eruul chiireg bie byaldartai saruul saihan uhaantai setgel sanaa oodreg baidag tul turees halamj haraad tejeel gordson mal shig bolohgui ooriigee bolon amidralaa avaad yavdag yum gej delhiin suut erdemten merged bichsen baina manaid 700000 hun arhind dontson 345000 hun setgtsiin tulgamdsan asuudaltai gej medeelsenees uzehed turees hunii hugjliin bodlogo geh yum baihguiyavj irseniig notlon haruulj baina Eronhiilogchid ard tumen talarhah bolnoo

Avatar

Eronhiilogchiin zuv 2010-04-01 202.55.191.22

Bie byaldaraar sulidsan ulsiin irgediin eruul mend muu eldev uchtei zalhuu ajillaj amidarh sonirholgui hulgai deerem tamhai arhidan sogtuurhah tamhidah bur har tamhind m*******h zavharah yanhandah yar tembuu nd idegdeh damiin naimaan homhoi setgeltei bur biess unelen hudaldahhun hudaldaalahmash naidvargui ulsiin ajil albiig hashihdaa huvidaa zavshih ideh hyazgaargui shunaltai boldogiig delhiin suut merged erdemted temdeglesen baina

Avatar

agaar us hurs bohir 2010-04-01 202.55.191.22

Agaariin bohirdoliig uusgeed baigaa Utaa ugaar us gazriin horsnii bohirdliig uusgeed baigaa ni niisleled emh zambaraagui buugnersen 1300000 hunii l oorsdee tarisan gamshig shdee Hun bur hariutslaga huleeh yostoi ta yagaad hashaa baishingiin hana ruu nohoi shig shareed shivtereer hurs us agaariig bohirduulaad baigaadaa dugnelt hiih ni deer dee

Avatar

ok 2010-04-01 202.55.191.22

Eronhiilogch Elbegdorj ard tumnii bie byaldariin baidal denduu sulidaj unaltand orsoniig ajiglaj medreed iim amin chuhal shiidver gargasan baina shdee Tseregt zaluusiin 50 huvi ni sul bietei sulidaatai geed tentsehgui baigaa ni delhiid sul doroigoosoo bolood muhsen ulsiin tuuh baidgiig sanagduulj baina bus uu Tuunii araas Mongol suirel ruu yavj baigaag medreed tand ooriigee ood tatahiig urialj baina shdee Uuniig uhaarahgui eserguutsej baidag ni yostoi oyunii hoosrol tarhiinii turaal gazar avch sukh dalaital uher mongol amar gedeg emgeneltei huvi tavilan uldeh bish uu Harahuin zasaglalaa gej

Avatar

Ganbaatart 2010-04-01 203.91.114.3

Ta nar undsen ajlaa oilgohgui l bna udeshleg zohioj baigaa yum shig l ajluud hiih geed baih yum 5 jil ungersen geed naad hiih geed baigaa ajlaa boddoo Mun helsen bugd hudal hiisen bugd unen baidag yum Iluu l chalchij bna daa Mun ta nar ih gangan bna Iim humuus yum hiideggui yumdaa UUchilaarai

Avatar

Зочин 2010-04-01 202.179.10.38

Өнөө орой 23 цагаас эхлэн Хэнтий аймгийн Өндөрхаан хотод монгол телевизийн сувгууд хаагдаж эхлэв

Avatar

Хутаг 2010-04-01 127.0.0.1

Эx орон эрдэнэ болсон газар шороо энxрий xайрт үрсийнxээ ирээдүйн төлөө жагсацгаая ГАНЦXАН БОЛОМЖ ГАНЦXАН ӨДӨР Цаг xугацаа таныг xүлээxгүй DAMJUULAGTUN

Avatar

arai ch dee 2010-04-01 127.0.0.1

ehleed naat utaa uniariin asuudlaa yadaj shiideesei utaand ni buglurch uhchih geed guigeed bieiin tamir hiigeed baih uu shal amidralaas tasarchihsan yumaa

Avatar

Зочин 2010-04-01 127.0.0.1

юу гэсэн үг вээлбэгээ ерөнхийлөгч ард түмэний байгаа байдлийг мэдэж байгаад уриалж байна уусэтгэн сэтгэн гэхэд арай биш ээорхон ойрхо гэхээр дэндүү бна шүү

Avatar

зочин 2010-04-01 127.0.0.1

ядуу өлөн хүмүүс яаж чийрэгжих вэ Элбэгээ

Avatar

Зочин 2010-04-01 127.0.0.1

Өдрийнхөө идэх хоолыг яаж олъё гээд өлмөн зэлмэн дийлэнх нь байгаа гэдгийг энэ ард гаралтай Элбэгдорж уг нь мэддэг баймаар юмӨлсөж үзээгүй хүн өлсөж үзээгүй л байдаг юм байнаНийт монголчуудын 70 гаруй хувь нь ядууЯдуу монгол оронд юун спорт энэ тэр вэӨөр хийх юм үнэхээр олдохгүй байна ууЭхлээд энэ ядарсан хүмүүсийн амьдралыг дээшлүүлчихээд тэгээд наад тансаг юмаа яриач ээЦалин орлого яаралтай эн тэргүүнд нэмТэгсэн цагт бид өөрсдөө эрүүл чийрэг байхаа мэдэлгүй дээЯдуу хүн л өвчтэй байдаг юм байгаа биз дээДоромжлоод байгаа ч юм шигТөсвийн мөнгө идэхээ болиод орлогыг зөв хуваарилбал амьдрал сайжирч Та нартай наргүй өөрсдийгөө аваад явна Бид ямар тэнэг юм ууИргэний танхим энэ тэр гээд овоо гэж бодсон чинь энэ Зарлиг нь харин хүүхэд шиг гэнэн зүйл болжээХэрэг алгаХүмүүс надтай санал нэг гэдэгт эргэлзэхгүй байна

Иргэн 2010-04-01 127.0.0.1

jojo 2010-04-01 127.0.0.1

ядуу улс яаж эрүүл мэндээ бодхов дээөнөө маргаашаадаа хоолоо ундаа залгуулах гэж яваа улс чиньэнэ элбэгдорж их даапаалж байн аа

Avatar

amigo 2010-04-01 127.0.0.1

Elbegee omnoh Eronhiilogch naraas hamaagui iluu bas ih yum sanaachilj chadaj baina Chadaj baigaa yumand arga baihgui bizdee

Avatar

Зочин 2010-04-01 127.0.0.1

Ерөнхийлөгчөө хийх юм олдохгүй байна уу Наадах чинь тэнэг санаа байна Сарын цалин нь 10 хоногийн хоол хүнсэнд таарч байгаа юм чинь сульдаатай байхаас яадгийн тэнэгээ Эрүүл мэнддээ зарцуулах мөнгө даанч алга Цэвэр агаар байхгүй гадаа шороонд алхаа гэх гээ юу Та амьдарлаас дэндүү тасарчээ Харин таны жин чинь илүүдээд байгаа юм байна Жаахан хөдөлмөрлөх цаг чинь ирсэн байна за юу Ерөнхийлөгчийн тамгын газрынхан ч мөн адил

Bi mongol hunii saruul uhaand itgedeg gej SZorig agsan helsen baidag tegvel SARUUL uhaantai hun bolohiin tuld eruul chiireg esen mend bie lagshin tungalag baih yostoi busuu eruul bied ugaasaa saruul uhaan orshdog bizdee Tiimees buh niitiin chiiregjuulelted anhaarah n ard tumnees songogdson hunii huvid sanaachlan hiij baigaa n onovchtoi hereg

Avatar

WOW 2010-04-01 127.0.0.1

Ерөнхийлөгч цөөнгүй удаа “Монгол хүний аюулгүй байдал бол Монгол Улсын аюулгүй байдал юм” гэж хэлсэн Энэ ч утгаараа улс орны аюулгүй байдалд ч нөлөөлөх магадлалтай гэж үзэж Төрийн тэргүүн уг зарлигийг гаргаад байна

Avatar

Mongol hun mongoliin unet bayalag shuu dee 2010-04-01 127.0.0.1

Uneheer hurungu mungu yahaw dee oldoj bolno Mongol huniii eruul mend gedeg hamgiin unetei ed shuu dee Darga nar iim yum b-hiij bgaa n sain bn
tamgiin gazriinhan yaj ter soriliig n uguh yum bee Sonin bn

Sain sanaachilga bn 2010-04-01 127.0.0.1

Uneheer alsiig harsan arga hemjee boljee

Avatar

Зочин 2010-04-01 127.0.0.1

uhsen hoinoo erunhiilugch guai ta uuru jingee has ter 70 hedteige tsug hodood ni baasaaar duursen hulgaichuud mini

Avatar

tarchigdorj 2010-04-01 127.0.0.1

elbegdorjo nuguu songuuliin ued hashgiraad bsan shudarga l bail daa shudraga btsgaaya gd hooloigoo tsahirtuulaad orildogoo odoo neg tsuglaan dr orilood ard tumendee uzuulcheech ineedtei haragdana da heheheheheheheh n**** chi muu

Avatar

Зочин 2010-04-01 127.0.0.1

elbegdorj hudlaa yrih ni ayul bish hudalaa yridagiig ni medehgui baigaa ni ayultai

Avatar

Зочин 2010-04-01 127.0.0.1

elbegdorj hudlaa yrih ni ayul bish hudalaa yridagiig ni medehgui baigaa ni ayultai

Avatar

Зочин 2010-04-01 127.0.0.1

Ерөнхийлөгчөө хийх юм олдохгүй байна уу Наадах чинь тэнэг санаа байна Сарын цалин нь 10 хоногийн хоол хүнсэнд таарч байгаа юм чинь сульдаатай байхаас яадгийн тэнэгээ Эрүүл мэнддээ зарцуулах мөнгө даанч алга Цэвэр агаар байхгүй гадаа шороонд алхаа гэх гээ юу Та амьдарлаас дэндүү тасарчээ Харин таны жин чинь илүүдээд байгаа юм байна Жаахан хөдөлмөрлөх цаг чинь ирсэн байна за юу Ерөнхийлөгчийн тамгын газрынхан ч мөн адил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж