Г.Урнаа гавьяатын найраа хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Г.Урнаа гавьяатын найраа хийлээ

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Г.Урнаа өнгөрсөн амралтын өдрүүдэд “Palace” зочид буудлын “Наран” ресторанд Монгол Улсын гавьяат жүжигчин гэх хүндтэй цолны найраа хийлээ. Тус арга хэмжээнд Улсын Драмын эрдмийн театрын уран бүтээлчид, Монгол кино нэгтгэлийн уран бүтээлчид болон “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, Ж.Алтанцэцэг зэрэг урлаг соёлынхон хүрэлцэн ирэв. Энэ өдөр давхар баяр тохиосон нь жүжигчин Б.Жаргалсайхан, Г.Урнаа нарын мөнгө хурим болсон юм. 

Хосууд 1985 оны долдугаар сарын 21-ний өдөр гэр бүл болж, 25 жил хамт амьдрана, гурван хүүхдийн эцэг, эх болжээ. Тэдний том хүүг Ж.Батсайхан, дунд охинг Ж.Наранчимэг, бага охиныг Ж.Жана гэдэг аж.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж