Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Өвлийн болзоо

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Гадаа цасан шуурга болж байсан ч гэрт дулаан уур амьсгал бий болгож болно.
    Хүйтэнд гадагшаа гарах дургүй бол өвлийн болзоонд явах боломж бүр олдохгүй. Гэвч шинэ долоо хоногийг эрч хүчтэй, урам зоригтой эхлүүлэхийг хүсвэл өвлийн хүйтэн өдрүүдэд гэртээ ичиж  хэвтсэнээс болзож, дурлаж өнгөрүүлэхэд  яагаад болохгүй гэж.

    Хамар хацраа хайруулчихна гэж айж байна уу? Гэвч санаа зоволтгүй. Та нэг л удаа цанаар гулгаж, хоккей тогловол өвлийн спортод дуртай болно. Хамгийн гайхалтай болзоо ч болж магад. Гадаа тэсгим хүйтэн байлаа ч найз нөхдийн хөгжилтэй, таатай уур амьсгал таныг дааруулахгүй. Найз бүсгүйгээ хамгийн сайн найзуудтайгаа танилцуулах алтан боломж.

    Цонхоор харан бээвийж гэртээ суухын оронд өвлийн уйтгартай, бүүдгэр өдрүүдийг сонирхолтой хөгжилтэй болгох аргыг  сүвэгчил.  Хамгийн шартай найзаа дагуулаад тэшүүрийн талбайд оч. Эсвэл тэнд хэн нэгэнтэй болз. Болзоогоо илүү хөгжилтэй болгохын тулд бүсгүйдээ  зориулан бүдүүн цасан хүн хийж,  цасаар байлд.

    Буйдангаасаа  өндий. Ирж буй шинэ жилийн шинэхэн уур амьсгалыг  мэдэрч байна уу? Гэрийнхээ гадаа цасан хүн зогсоож, цонхон дээрээ цасан ширхэг  наа. Хаалган дээрээ гацуураар чимэглэл хий. Танд хөгжилтэй санагдахгүй байж магадгүй ч хөршийн чинь хүүхдүүдэд гарцаагүй таалагдана.

    Гадагшаа гарч яах юм бэ гэж үү? За больё, тэгвэл гэртээ бүсгүйгээ урь.  Лаа асаан шалан дээгүүрээ өр. Эсвэл сарнай цэцгийн дэлбээг өрөөндөө хаа сайгүй цац.  Романтик байдал зуны дулаан уур амьсгалыг санагдуулж, бүсгүйд чинь гайхалтай гэнэтийн бэлэг барина. Бүсгүйдээ зориулж сайхан хоол хийж өг, эсвэл түүнээс гарынхаа хоолыг хийж өгөхийг гуй.

    Найзуудын үдэш. Хамгийн сайн найзуудаа гэртээ урь. Дулаан таатай уур амьсгал тэдэнд хүссэнээрээ байх боломж олгоно. Тэдэнд зориулж  халуун шоколад, коктейль бэлтгэж өгвөл тэд үдшийг хөгжилтэй сайхан өнгөрүүлэхэд чинь тус болно.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж