Ц.Шинэбаяр бүлэгт үлдэхгүй | News.MN

Ц.Шинэбаяр бүлэгт үлдэхгүй

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Ц.Шинэбаяр бүлэгт үлдэхгүй

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Манай бүлэг МАН-ын бүлэг боллоо гэдгээ УИХ-ын даргад танилцуулж, бүлгээс илгээсэн бичгийг УИХ-ын дарга чуулганы хуралдаан дээр танилцуулсан гэв.

    УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Дондогоос бүлгийн дотоод үйл ажиллагаатай холбоотой зарим зүйлийг тодрууллаа.

    -Танай намын бүлэгт харь­яалагдаж бай­сан Ц.Ши­нэ­­баяр гишүүн ямар журмаар бүлгээс гар­сан бэ. Хэлж мэдэгдсэн үү?

    -Ц.Шинэбаяр гишүү­ний хувьд бүлэг дээр хэлж ярилцсан зүйлгүй. Бүлэг дээр гишүүнийг намаас хасах тухай асуудал байхгүй.

    -Гишүүн бүлгээс яаж гардаг вэ. Өргөдөл өгдөг үү, автоматаар гардаг юм уу. Ц.Шинэбаяр гишүүн одоо сул гишүүн гэж явах уу?

    -Өргөдөл өгөөгүй. Би­­дэнд түүнийг шийдэх та­лаар ярьсан зүйл ч алга. Яг бүлэг дээр орж ирж асуудал хөндөгдөөгүй. Ц.Шинэбаяр гишүүн өө­рөө мэдээлэл хийхдээ МАХН-даа үлдсэн учраас энэ бүлэгт багтахгүй гэ­сэн санаа хэлж байх шиг бай­сан. Тийм тохиолдолд бүлэгт үлдэнэ гэсэн ойл­голт байхгүй болох байх.

    -Ц.Шинэбаяр гишүүн бүлгийнхээ хуралд суухгүй байгаа юу?

    -Суухгүй байна.

    -Танай бүлгийн удирдлага албан ёсоор гишүүнтэй уулзсан болов уу?

    -Д.Лүндээжанцан дар­га гурван удаа уулзаж санал бодол солилцсон байсан. Ц.Шинэбаяр ги­шүүн бүлгийн хуралд суу­на ч гээгүй, суухгүй ч гэж хэлээгүй юм билээ. Д.Лүндээ­жанцан дарга сон­­голт чинь зөв үү, нухац­тай бодоорой гэж зөвлөх маягаар уулзсан байна лээ.

    -МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх Ц.Шинэбаяр гишүүнд бодох цаг хуга­цаа өгье гэсэн байсан. Бүлгийн зүгээс тийм зүйл хэлсэн үү?

    -Тийм зүйл хэлээгүй. Яагаад гэвэл бүлэгт энэ тухай асуудал яригдаагүй.

    -Ц.Батбаяр гишүүн өн­гөр­сөн зургадугаар сараас бүлгийн хуралд суугаагүй гэсэн.
     
    Тэр ямар учиртай вэ?

    -Ц.Батбаяр гишүүн бүл­­­­­­­гийн хуралд алдаг оног сууж яваа. Огт суугаагүй ч биш юм. “Утаагүй Улаанбаатар” хөтөл­бөр орж ирэх үед “Их бүтээн байгуулалт” нэртэй болчихлоо. Хуучин нэрээрээ байх ёстой юм. Бүлэг буруу шийдэл гаргалаа” гэсэн маягаар гоморхсон. Заримдаа орж ирж бухимддаг байсан. Эртээд Төсвийн байнгын хорооны хурлын дараа одоо бүлгийн хуралдаа эргэж тасралтгүй сууна гэдгээ хэлж ойлголцоод явсан. Бүлгийн дарга Д.Лүндээжанцан ч уулзсан. Би ч уулзсан. Одоогоор Ц.Батбаяр гишүүн эмнэлэгт хэвтэж байна. Гадагш дотогш ч нэлээд явсан. Цаашдаа хуралд суухгүй гэсэн зүйл байхгүй.

    -Хуралдаа суугаач, чухал асуудал хэлэлцэж байна гэж Ц.Батбаяр гишүүнд сануулж байсан удаа бий юү?

    -Нэг их тусгайлж хэлсэн зүйлгүй. Бүлгийн хурал болно гэдгийг бүх гишүүндээ мессэжээр мэдээлдэг. Гишүүд ирж суудаг.

    -Бүлгийн дүрэм гэж байдаг уу?

    -Байдаг. Хэрэв гишүүн бүлгээс гарахаар бол өргөд­лөө өгнө.

    -Хуралдаа суухгүй байгаа гишүүдэд сануул­га өгдөг үү?

    -Сануулга өгнө. Ан­хаа­руулна. Сүүлийн бүл­гийн хурал дээр гэхэд ирцээ чангаруулъя гэж ярилцсан. Долоо хоног бүрийн ажлын хэсэг, бүлэг, байнгын хороо, чуулганы хуралдааны ирцийг сам­бар дээр тавьж байна. Гишүү­дийн гаргасан үнэтэй саналуудыг ч 14 хоногоор нэгтгэж холбогдох газруу­дад нь хүргүүлж, хариуг мэдээлж байна.

    -МАХН гэдэг нэрээр сон­гуульд орсон бүлэг МАН болсныг хууль эрх зүйн хувьд яаж зохи­цуулсан бэ?

    -Улсын дээд шүүхэд МАН болсноо бүртгүүлсэн. Ганц Х үсэг л өөрчлөгдсөн. Бусад нь хэвээрээ. Тэр утгаараа бид манай бүлэг МАН-ын бүлэг боллоо гэдгээ УИХ-ын даргад та­нил­­­­­­­­цуулж, бүлгээс илгээ­сэн бичгийг УИХ-ын дар­га чуулганы хуралдаан дээр танилцуулсан. Бү­лэг бол МАН-ын бү­лэг гэсэн нэртэй болж байгаа юм байна гэд­­гийг танилцуулаад үйл ажиллагаагаа үргэлж­лүүлээд явсан.

                Д.ОЮУН

    0 сэтгэгдэл

    News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

    Avatar

    Зочии 2010-12-08 180.235.166.153

    Та нар энэ янзаараа байх юм бол бол 2012 оны унана ЦШинэбаярыг Намаас хассанаараа түүний рейтингийг улам өсгөлөө дөө

    Avatar

    Bataa 2010-12-08 182.160.57.161

    MAH namiin ded darga ene buural tolgoi yu medeh ym be Hooson chalichdag Ymaa bna daa TSShinebayariig bi demjij bna Tur shtabd ni bi ochij sanal neg bgaagaa ilerhiilsen gishuuniigee bi setgel zurheeree demjine Niit mongolchuuddaa urialj bna Zuw bodoltoi gishuuniigee demjitsgeey Songinkhairhan duureg 14-horoo 16-40 toot Irgen Bataa

    Avatar

    Zochin 2010-12-08 202.131.239.18

    MAN ni dandaa mungutei bayachuudiin nam harin MAHNd ni engiin gishuud ni l uldej bgaa yum bish uu niigem 2 huvaagdah protsess yavagdaj bgaagiin ehlel yum daa

    Avatar

    www 2010-12-08 182.160.6.185

    MAH neree solij kontsern d bvrtgvvlchihsen shde odoo namiin tuhai tsaashdaa yaahuu gej yarih n zow shv namaa gej

    Avatar

    zochin 2010-12-08 203.169.51.162

    Ih zuv yum bollooOligarh hulgaichuud MAN nereer yalgarrad jinhene avilgalchdin nuur tzaraigaa haruulj gaminguud bollooUmhii gaminguud
    suntugeiMAHN mandtugai

    Avatar

    Зочин 2010-12-08 202.55.191.37

    Орон сууц барих газар олж өгнөө гээд Меритон компаниас 2 сая ам доллар хээл хахууль авилгалаар авчихаад одоо баларч байгаа эр дээ Сонгуулийн хугацаа дууслаа бол ДОНДОГ гишүүн байх ёстой газраа очно доо Төв аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдээс МЭнхболд л мөнгөтэй юм болохоороо энэ хэрэгт орооцолдоогүй байх СуБатболд Нямаагийн Энхболд ч ялгаагүй Дондогийн хамсаатан

    Avatar

    Зочин 2010-12-08 211.184.95.194

    Ene namch baiguulagdsan tsagaasaa l xuuliig uuriin dur zorog taashaalaar l xiix yumdaa

    Avatar

    Хүрэлсүх-д 2010-12-08 202.170.65.50

    Бодох хугацаа өгсөн ч гэх шиг ямар их хуцдаг гөлөг бэ Нэр солих асуудлыг олигтойхон хийгээгүй байж Намын хэргийг ч бузарлаж байна

    Avatar

    www.messe002.us.mn 2010-12-08 203.160.50.2

    beejin baraa emegtei kurtka tsamts sport puuznuud

    Avatar

    Зочин 2010-12-08 182.160.60.183

    ongorson 2008 oni songuuliar herev gazrin naimaachin MEnhboldin belneer taraasan 20000-n devsger orj ireegui bol SuBatboldshavigaa 2-r hatnaar buulgah avsan Dondog 2 odiid gudamjind laats oshiglood yavj baih baisan yum daagomindani namin shine gishuun chamd manai nutginham 12 ond itgel uzuulne gej baihgui

    Avatar

    hhhh 2010-12-08 202.55.191.37

    aldag yum b na doo

    Avatar

    ДУРГҮЙ НАМ 2010-12-08 202.179.19.41

    ДУРГҮЙ ЛАМД ДАРЖ БАЙЖ САХИЛ ХҮРТЭЭНЭ ЭЭ ГЭЖ

    Avatar

    dondogoom ax 2010-12-08 202.55.191.24

    dondog oo ax duugui xunii doodox noiton gedeg dee suuliin xeden ujil bas l mongo idsen surag duuldsan xaatsaiaad l ongorch aigaa uomuudaa

    Avatar

    Зочин 2010-12-08 202.55.191.22

    Dondog ah shorond oroh yostoi shdee

    Avatar

    Зочин 2010-12-08 202.170.66.20

    fuck geh uu yu ch gemeer yum be dee

    Avatar

    Зочин 2010-12-08 202.170.80.10

    huuliin yag ter zaalt geed gargaad irvel asar ondor shagnal ogoh yumsan malnuud deed shuuh bulgiin neriig oorchildog yum uu malaa chi zugeer l ter ATG taa shalguulaad hevtej bai

    Avatar

    Зочин 2010-12-08 202.170.80.10

    Buleg neree solino gesen ymar huuliin zaalt baidag yum be

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж