3,2 тэрбум төгрөгөөр шинэ байр барина

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

3,2 тэрбум төгрөгөөр шинэ байр барина

Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын одоо үйл ажиллагаа явуулж
буй барилга нь ашиглалтад ороод 60 жил болж байгаа бөгөөд мэргэжлийн
хяналтын байгууллагаас ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтийг гаргажээ.1500
орчим ам метр талбайтай уг барилгад 1990 оноос хойш их засвар хийгээгүй
бөгөөд өнөөдрийн байдлаар ямар нэгэн засвар авах боломжгүй болжээ. Тиймээс тус дүүргийнхэн  ойролцоох сургууль, цэцэрлэгийн байранд алба хэлтсүүдээ байршуулж,  иргэдэд төрийн үйлчилгээг тасралтгүй үзүүлж байгаа аж. Нэгэнт байдал ийм байгаа учир уг барилгыг нурааж оронд нь шинэ байшин барихаар зураг төсөл хийлгээд байгаа ажээ. Шинээр босох барилга нь нийт 4000 орчим ам метр талбайтай байх бөгөөд нийт өртөг нь 3,2 тэрбум төгрөг болж байгаа юм. Одоогийн байдлаар дүүргийн удирдлага 600 орчим сая төгрөгийн эх үүсвэрийг өөрсдийн нөөц дээр тулгуурлан шийджээ.
Д.Сура
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж