Монгол үндэстний гайхамшигт ном мэндэллээ | News.MN

Монгол үндэстний гайхамшигт ном мэндэллээ

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Монгол үндэстний гайхамшигт ном мэндэллээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Улсын филарминийн байранд энэ сарын 8-нд 15.30 цагт “Монгол үндэстэний биет бус соёлын өв” номын нээлтийн ёслол болно. “Монгол  Үндэстний Биет бус Соёлын Өв” хэмээх энэхүү ном нь Монгол үндэстний биет бус  соёлын өвийг таван бүлэгт багтаан бичиж, түүний олон төрөл зүйлийг тайлбарлан  бичиж, олон түмэнд толилуулж байгаа аж.

    ЮНЕСКО-гийн итгэмжлэлт байгаль, соёлын өвийг хамгаалах  сан, биет бус соёлын өвийг хамгаалах Ази, Номхон далайн бүсийн төв хамтран Монгол Улсын Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг-Соёл Урлагийн Хороо, БНСУ-ын Соёлын Өвийн Газар, Монгол улсын филармони, дэлхийн өвийн судалгаа, сургалт, сурталчилгааны төв, ЮНЕСКО-гийн холбоот сургуулиудын Монголын үндэсний       хороо, “Сэтгэлийн Оч” сан, Монголын үндэсний бөхийн холбоо, Монгол үндэсний сурын холбоо, Монголын морин спорт, уяачдын холбоо, гар урлалыг дэмжих холбоо хамтран  энэхүү номыг гаргаж байгаа юм байна.
     
    Монгол  үндэстний үг аялгуу, яруу сайхан аман зохиол, ардын мэдлэг,арга ухаан, эдийн соёл, хосгүй  гайхамшигт уламжлалт урлал,язгуур урлаг, тоглоом наадгай, хүнлэг ариун  сэтгэлгээ, эрхэм нандин зан үйл, ёс заншил, баяр наадам зэрэг нь шавхагдашгүй  баян, тоолж баршгүй олон өнгө аястай билээ. Монгол үндэстний биет бус соёлын өвийн тэр бүх хэлбэр,илэрхийллийгдэн ганц энэ номонд  багтаах боломжгүй учир өнөөдөр монголын ард түмэн,малчин ардын эгэл амьдралд
    Уламжлагдан хэрэглэгдэж байгаа болон устаж алга болсонч сүүлийн үед сэргээн
    хэрэглэж  байгаа тийм соёлын уламжлалт өв, илэрхийллүүдийг оруулжээ.

    Энэ номонд биет бус соёлын  өвүүдийг тайлбарлан,хялбаршуулан бичсэн 200 орчим хуудас  бичлэгийг багтаасны зэрэгцээ соёлын өв, илэрхийллүүдийг илүү тод
    харуулах, тал  бүрээс нь үзүүлж таниулах үүднээс 300 гаруй гэрэл зураг, зураг,
    дүрс, хээ угалз, билэг тэмдгүүдийг багтаажээ.

     “Монгол Үндэстний Биет бус  Соёлын Өв” номыг хүүхэд залуучууд, олон нийтэд
    хүргэхийн тулд Монгол Улсын Нийслэл  болон 21 аймгийн төв номын сангууд, ерөнхий боловсролын сургуулиудын номын  сангаар дамжуулан сурталчлан түгээх юм.

    Г.Даша

    0 сэтгэгдэл

    News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж