Хавдраар өвчилсөн хүүхдүүдийн бүтээлээр үзэсгэлэн гаргана

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

Хавдраар өвчилсөн хүүхдүүдийн бүтээлээр үзэсгэлэн гаргана

Нийслэлийн Аялал жуулчлалын газар сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гаригт нээлттэй хаалганы өдөр зохион байгуулдаг уламжлалтай. Өнөөдөр зохион байгуулж байгаа нээлттэй хаалганы өдрөөрөө тус байгууллага энэ онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа олон нийтэд танилцуулав. Тус байгууллагаас санаачлан жил бүрийн долдугаар сарын 14-ний өдөр “Дээлтэй Монгол” парадыг зохион байгуулдаг. Долоо дахь жилдээ энэ парад долдугаар сард болох бөгөөд “Тал нутгийн марафон”-ыг зургадугаар сард явуулахаар төлөвлөөд байгаа ажээ. Өнгөрсөн онд 14 орны 300 гаруй жуулчин, тамирчид марафонд оролцсон байна. “T-shirt art” нэртэй нэгэн сонирхолтой үзэсгэлэнг өнгөрсөн онд Улаанбаатар, Токио хотод дэлгэн тавьжээ. Ноднин жил Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн хүүхдүүдийн бүтээлийг даавуун цамцан дээр буулгаж үзэсгэлэн гаргаж байсан бол энэ жилийн хувьд хавдраар өвчилсөн хүүхдүүдийн бүтээлээр үзэсгэлэн гаргахаар болжээ.
Д.Цээпил
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж