Су.Батболд гишүүн хурал орхив

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Су.Батболд гишүүн хурал орхив

УИХ-ын Ёс зүйн дэд хорооны хаалттай хуралдаанаар
Сангийн сайд С.Баярцогтын асуудлыг авч хэлэлцсэн юм. Иргэний хөдөлгөөний Б.Лхагважавын гомдлоор, Сангийн
сайд Айвенхоу Майнз”-ийн урилгаар Нью-Иоркт очиж хонх цохьсон нь ёс зүйгүй хэрэг болсон хэмээх өргөдлийг хэлэлцсэн эл хаалттай хуралдаан
ирцгүй шахам хуралдаж, дэд хорооны нэр хүндийг унагалаа гэсэн шалтгаанаар Су.Батболд гишүүн хурал орхин гарчээ. Уг дэд хороог эрхэм гишүүн Г.Баярсайхан толгойлдог бөгөөд зургаан гишүүнээс нь Су.Батболд, Ц.Мөнх-Оргил, Н.Энхболд нарын дөрвөн гишүүн оролцсон байна. Хуралдааныг Су.Батболд
гишүүн орхисноор дэд хороо ирцгүй болжээ.

Гэвч ирц бүрдээгүй уг хурлаас Сангийн сайдын асуудал
Ёс зүйн дэд хороонд хамаагүй гэсэн дүгнэлт гарсан аж. Сангийн сайд өөрийн зардлаар Айвенхоу
Майнз”-ийн арга хэмжээнд оролцсон,
төрөөс мөнгө
гаргаагүй тул Ёс зүйн
дэд хороо хэлэлцэх шаардлагагүй гэж үзжээ.

Ийм дүгнэлт гаргахын төлөө сэтгүүлчдэд хаалттай хуралдсан, Ёс зүйн дэд хороо хэмээх нэр хүндтэй бүтцийн нэр хүндийг
бууруулсан хэмээн эрхэм гишүүн үзсэн бололтой. Су.Батболд гишүүн уг дэд хорооны дүрэм журмыг боловсруулсан, шинэчлэн санаачилсан
хүн юм.

                                                                                                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж