Их Британийн эдийн засгийн өсөлт удааширна

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Их Британийн эдийн засгийн өсөлт удааширна

Их Британийн эдийн засгийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ ирэх онд тооцоолж байснаас харьцангуй багаар буюу 1,9 хувиар өснө гэжээ. Өмнөх тооцоогоор өсөлт 2,2 хувьтай байна гэж байсан юм. Үүний гол шалтгаан нь Европын өрийн асуудал бөгөөд татвар нэмэгдүүлсэн явдал, орон сууцны зах зээл сул буйтай холбоотой гэж эдийн засагчид үзэж байна. Гэхдээ тус улсын эдийн засаг 2012 оноос илүү хурдацтай өснө гэжээ.

Одоо Их Британийн санхүү, эдийн засгийн байдал хямрал руу унахааргүй сайн байгаа юм байна. Энэ нь хувийн хэвшлийн салбар маш хурдацтай хөгжиж буйтай холбоотой аж. Тус улсын инфляцийн төвшин 2011 оны турш гурван хувиас илүү байх төлөвтэй байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж