Засгийн газрын ээлжит бус хуралдаан дууслаа

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

Засгийн газрын ээлжит бус хуралдаан дууслаа

Засгийн газрын ээлжит бус хуралдаан сая дууслаа. Тус хуралдаанаар Тавантолгойн орд газрын асуудлыг авч хэлэлцсэн юм. Гэхдээ Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Эрдэнэс монгол компанийн захирал н.Энэбиш нар тус хуралдааны тухай “Тавантолгойн асуудлыг эцэслэн шийдээгүй. Зөвхөн санал солилцох төвшинд асуудлыг ярилаа” гэсэн бол Сангийн сайд С.Баярцогт “Маргааш энэ асуудлыг дахин ярилцахаар болсон, өнөөдөртөө санал хураагаагүй” гэх тайлбарыг тус бүр өглөө.
Түүнчлэн зарим албан бус мэдээллээр Тавантолгойн орд газрын асуудлыг маргааш Засгийн газраас УИХ-ын даргад өргөн барина гэх мэдээлэл ч бас байгаа юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж