Иран анх удаа өөрийн ордоо ураны хүдэр авчээ

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Иран анх удаа өөрийн ордоо ураны хүдэр авчээ

Ираны цөмийн төв. Фото: AFP

Цөмийн түлш үйлдвэрлэхэд шаардлагатай ураны хүдрийг Иран анх удаагаа олборлосон тухай тус орны Атомын эрчим хүчний агентлагийн тэргүүн Али Акбар Салехи (Ali Akbar Salehi) мэдэгджээ.

“Шар кек” гэх ураны хүдрийн концентратыг боловсруулалтын дараа баяжуулах эргүүлэгт оруулдаг. Салехийн тэмдэглэснээр Иран “шатахууны дамжлагын бүхий л талаар бие дааж чадсан” ажээ.

Тус орны өмнөд нутгийн Гачин (Gachin) уурхайгаас олборлосон концентратыг Исфаханы  цөмийн түлшний үйлдвэрт авчирснаа Ираны агентлагийн тэргүүн хэлсэн байна. Тэнд боловсруулсан материалыг Натанзийн (Natanz) төвд уран баяжуулах эргүүлэгт оруулах ажээ.

Энэ хэрэг явдал нь Ираны эрдэмтдийг хөнөөсөн ч цөмийн хөтөлбөрийн ажиллагааг зогсоож чадахгүйг харуулж байна хэмээн Салехи өгүүлэв.

Өнөөг хүртэл Иран Өмнөд Африкаас наяад онд худалдан авсан ураны концентратыг ашиглаж иржээ. Тэр нөөц нь одоо дуусах талдаа орж байна гэдэг.

Энэ даваа гаригт Женев хотноо бараг жил гаруй завсарласны дараа Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар АНУ, Орос, Хятад, Франц, Их Британи, Герман  зэрэг зургаан орнуудын төлөөлөгчид Ираны төлөөлөгчтэй хэлэлцээрийг сэргээлээ. Тэд Иранаас өөрийн атомын хөтөлбөрөө энхийн гэдгийг харуулахад ихээхэн хүчин чармайлт гаргахыг шаардаж байгаа билээ.

Эх сурвалж: Лента.ру. Бэлтгэсэн: Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж