
Өнөөгийн ерөнхийлөгч Лоран Гбагбо ба сөрөг хүчний лидер Аласан Уаттара хоёр ерөнхийлөгчийн сонгуулийн ялагчаар өөрсдийгөө зарласны дараа Кот-д"Ивуар салан бутрахад хүрээд байна.
Улсын Үндсэн хуулийн цэц нь эхнийхийг нь дэмжиж, Сонгуулийн ерөнхий хороо Уаттарагийн талд оржээ. Дэлхийн хамтын нийгэмлэг бас л Уаттараг дэмжиж байна. Учир нь тэрээр сөрөг хүчний лидер.
Хэрэг явдлыг хурцатгахгүйн тулд Кот-д"Ивуарт ӨАБНУ-ын ерөнхийлөгч асан Табо Мбеки маргалдагч талуудын хооронд зуучлахаар очжээ.
Эх сурвалж: Лента.ру. Бэлтгэсэн: Ш.Мягмар