Эрхүү, Монголын төлөөлөгчийн газар нээгдэнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Эрхүү, Монголын төлөөлөгчийн газар нээгдэнэ

Эрхүү хотын Оросын шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын шинжлэх ухааны төвийн дэргэд Монголын Шинжлэх ухааны академийн төлөөлөгчийн газар нээгдэх гэнэ.

Монголын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Батболдын Энхтөвшин толгойлсон төлөөлөгчдийг хүлээн авсны дараа энэ тухай Эрхүү мужийн ерөнхий сайдын орлогч Владимир Пашков мэдэгдсэн тухай мужийн хэвлэлийн албанаас мэдээлж байна.

Монголын төлөөлөгчдийг хүлээн авах үеэр Эрхүү муж ба Монгол улсын хооронд шинжлэх ухаан, техникийн салбарын хамтын ажиллагаа болон хамтарсан Орос-Монголын экспедицийг сэргээн байгуулах талаар ярилцсан байна. Одоо Ангар орчимд хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн үндсэн дээр Монголд эрдэс баялаг ба түүхий эдийн цогцолборын хөгжлийн хөтөлбөрийг бүтээхээр хоёр тал ажиллаж байгаа юм.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж