Казахстан Монголд 1500 тонн цагаан будаа нийлүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Казахстан Монголд 1500 тонн цагаан будаа нийлүүлэв


Арваннэгдүгээр  сарын 27-нд Алматаас Монголын Толгойтын баазад цагаан будаа ачсан 25 вагоныг илгээсэн байна. Энэ хүмүүнлэгийн тусламжийг Монголд эдийн засгийн байдал хүнд байгаа учраас явуулсан гэж "Интерфакс-Казахстан" мэдээлжээ.

Алматын Онцгой байдлын албанаас мэдээлснээр Толгойтын станцад ачааг Монголын Онц байдлын яам хүлээн авсан байна.

Сүүлийн гурван жилийн дотор Казахстаны Онц байдлын яамны улсын нөөцийн газраас дэлхийн 11 оронд туслах хүмүүнлэгийн тусламжийг илгээж байгаа ажээ. Тэдний тоонд Хятад, Өмнөд Осети, Гүрж, Украин, Молдав байгаа.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж