Солонгосын хойгийн байдал хяналтаас гарч магадгүй

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Солонгосын хойгийн байдал хяналтаас гарч магадгүй

Хэрэв Солонгосын хойгийн байдлыг нэг бүрчлэн авч үзэхгүй бол хяналтаас гарах эрсдэл байна. Ийм мэдэгдлийг БНХАУ-ын дарга Ху Жиньтао АНУ-ын  ерөнхийлөгч Барак Обаматай утсаар ярилцах үеэр хийжээ. Хятадын тал Солонгосын хойгийн байдал хурцдаж буй ихээхэн түгшиж байгааг тэр хэлээд хэрэг явдал ингэж өрнөж байгаа нь талуудад ямар ч ашиггүйг онцолсон байв.

Өнөөгийн гол зорилт нь Солонгосын хойгт тайван байдлыг үүсгээд дараа нь ээдрээтэй асуудлуудыг шийдэх хэрэгтэй гэдгийг Ху даргын яриа харуулж байна.

Өмнөд Солонгосын цэргийнхний сүүлийн үеийн ажиллагаа нь Сөүл асуудлыг энхийн замаар шийдэхийн төлөө байгаа гэдэгт эргэлзэхэд хүргэж буйг шинжээчид хэлж байна. Одоо Өмнөд Солонгос  Хойд Солонгосын  ойролцоо их бууны оролцоотой хээрийн сургуулийг хийж байна. Уг хээрийн сургууль энэ сарын 12 хүртэл үргэлжлэх юм.

Өмнөд Солонгост халдлага хийвэл Хойд Солонгосын бөмбөгдөнө гэсэн Сөүлийн сануулгыг Пхеньян Солонгосын хойгийн байдлыг хяналтаас гаргах гэсэн өдөөлт хэмээн нэрлэсэн байв.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж