“Rio Tinto” компани “Riversdale”-т 3.5 тэрбумыг санал болгов

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

“Rio Tinto” компани “Riversdale”-т 3.5 тэрбумыг санал болгов

Уул уурхай салбарын мангас “Rio Tinto” компани нүүрсний салбарт амжилттай ажиллаж буй “Riversdale Mining” компанийг 3.5 тэрбум ам.доллараар худалдан авах санал тавьсан байна. “Rio”-гийн зүгээс компанийн хувьцаа бүрт 15 ам.доллар санал болгож байгаа гэж “Riversdale” мэдэгджээ.

Хэлэлцээр амжилттай болсон тохиолдолд энэ нь 2007 онд “Alcan” компанийг авч байснаас хойшхи “Rio Tinto”-гийн хамгийн том худалдан авалт болох юм. Энэ мэдээллийн дараа хөрөнгийн биржүүд дээрх “Riversdale” компанийн хувьцааны үнэ 15.67 хувиар өсч, нэг нь 16.31 ам.доллар болжээ. Тус компанийн 22 хувийг Энэтхэгийн “Tata Steel” компани эзэмшдэг юм.

Энэ оны хувьд цаг агаар хүйтэрч буйгаас нүүрсний үнэ хүчтэй өсөөд байгаа билээ.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж