Амиа золиослогчид 40 гаруй хүнийг хөнөөв

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Амиа золиослогчид 40 гаруй хүнийг хөнөөв

Пакистаны баруун хойд нутагт арванхоёрдугаар сарын 6-нд амиа золиослогч нарын үйлдсэн хоёр дэлбэрэлтийн улмаас амь үрэгдэгсдийн тоо 40 хүн болсон байна гэж Reuters мэдээлэв. Шархдагсдын тоог яг тодорхой гаргаж чадаагүй ба эмнэлэгт олон арван хүн хүргэгдсэн байв.

Амь үрэгдэгсдийн дунд орон нутгийн Засгийн газрын талын хөдөлгөөний лидерүүд ба тэдний зэвсэгт бүлгийнхэн оржээ.

Мохманд мужийн засаг захиргааны төв Галанай хот дахь захиргааны байранд тэд довтолсон байна.  Энэ нь Афганы хилийн ойролцоох “омгийнхны бүс” ба Засгийн газрын хяналт тэнд бараг үйлчилдэггүй. Байдлыг тэнд нутгийн омгийнхон хянаж, хоорондоо өрсөлдөж байдаг.

Эх сурвалж: Лента.ру. Бэлтгэсэн Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж