”Wikileaks-ийг” Израиль зохион байгуулсан гэж Турк үзэв

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

”Wikileaks-ийг” Израиль зохион байгуулсан гэж Турк үзэв

Фото: ISRAland

Wikileaks интернэт-сайтаар нийтлэгдсэн материалуудын гол буруутан ба зохион байгуулагч нь Израиль гэж Туркийн Засгийн газар буруутгаж байна. Израиль тэр материалуудад сэтгэл ханамжтай байгаа нь ихээхэн сэжигтэй гэж Анкара үзсэн байв.

 "Материалууд сайтад тавигдаагүй байхад Израиль тэдний агуулгын талаар мэдээлэл хийж байсан" хэмээн Туркийн эрх баригчид үзээд Туркийн ерөнхий сайдыг муулсан материалуудыг Израиль системтэйгээр урсгаж байгаа гэж тэд буруутгажээ.

Олон улсын дипломат ажиллагаанд ноцтой хор учруулсан гэж буруутгагдаж байгаа Wikileaks интернэт-сайтын эзэн ч Израилиас иш татан Нетаниягу-г холбоотон болгож байна. Израилийн ерөнхий сайд,  Wikileaks-ийн материалууд нь Ираны асуудал болон Ойрхи Дорнодын энхийн хэлэлцээрийг шийдэхэд тус болж магадгүй гээд хэлчихсэн юм. Түүнээс бусад лидерүүд Wikileaks-ийн тухай эсрэг  сэтгэгдэлтэй байгаа билээ.

Эх сурвалж: ISRA.ру. Бэлтгэсэн Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж