Арабын Эмират АНУ-ын иргэнийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Арабын Эмират АНУ-ын иргэнийг баривчилжээ

АНУ-ын Невада мужийн иргэн 23 настай Николас Мүүди нь Ирак болон Афганистаны цэргийн хүчинд мужаа төлөөлөн хүчин зүтгэж байсан бөгөөд түүнийг есдүгээр сарын 29-нд Абу Дабид баривчилж, 18 цаг саатуулсны эцэст Арабын нэгдсэн Эмират улсад хориотой зэвсгийн нэмэлт хэрэгслүүдийг биедээ авч явсан гэсэн үндэслэлээр тус улсад хорьсноос хойш хоёр сар гаруй хугацаа өнгөрөөд байна.
 
АНУ-ын Төрийн Департамент өнгөрсөн сард Мүүдийг саатуулагдаж байгааг баттай мэдээлсэн бөгөөд АНУ-ын консулын ажилчид түүн дээр есдүгээр сарын 30, аравдугаар сарын 6, арваннэгдүгээр сарын 10-нд тус тус эргэж очжээ. Хорионы үеэр түүнд шударга хандаж байгааг консулын газрын ажилтан Марк Тунер мэдэгдэж, цаашид түүний аюулгүй байдлыг үргэлжлүүлэн хянахаа мэдэгдсэн байна.

Мүүди цаашид хэчнээн хугацаанд хоригдохоо мэдэхгүй байгаа ч, шүүхийн шийдвэр хэрхэн гарахад бэлтгэлтэй байна. Тэрээр Даваа гаригт шүүхийн тогтоолыг сонсохоор очсон боловч арванхоёрдугаар сарын 13-нд гарна хэмээн хойшлуулсан ажээ.  Түүний хоригдож байгаа нөхцөл нь маш тааруу бөгөөд хувийн нууцад нь халдаж байгааг Мүүди утсаар холбогдох үеэрээ хэлжээ.
Арабын нэгдсэн Эмират улсын удирдлагууд даваа гаригт ирүүлсэн Мүүдийгийн хүсэлтийн хариу мэдэгдлийг тэр даруйд нь хийгээгүй байна. Гэвч Мүүди “Би Арабын нэгдсэн Эмират улс болон тус улсын хуулийг хүндэтгэж байна. Дүрэм бол дүрэм байдаг тул эрхэм шүүгч ямар ч шийд гаргасан би хүлээн авах болно” гэжээ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж