Мөнгөний үнэ 30 жилийн өндөрлөгт хүрлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Мөнгөний үнэ 30 жилийн өндөрлөгт хүрлээ

Сүүлийн 30 жилийн турш 30 ам.доллараас бага үнээр зарагдаж байсан мөнгөний үнэ даваа гаригт 30.06 ам.доллар болж өсчээ. Европын холбооны Сангийн сайд нарын хурлын шийдвэр үүнд нөлөөлсөн ч БНХАУ-ын эрэлт нэмэгдэж байгаа нь гол шалтгаан болсон байна. БНХАУ-ын импортын хэмжээ аравдугаар сар хүртэлх 12 сарын хугацаанд 2961 тонн болсон нь 2009 оны мөн үеийн 615 тонноос хэд дахин илүү байгааг харуулж байна.

“Хятад улс экспортлогч байсан бол одоо маш том импортлогч болон хувирч байна” хэмээн нэгэн шинжээч хэлэв.

Мөнгөний арилжаа энэ жилийн хувьд алтнаас ч илүү байгаа. Нэгдүгээр сараас хойш мөнгөний үнэ 76,5 хувиар өссөн байгаа бол алт 28,8 хувиар өсөөд байгаа юм. Мөнгөний хувьд 1980 онд “Hunt Brothers” компани зах зээлд шахалт хийж, үнийг 50 ам.доллар хүртэл өсгөж байсан билээ. Алтны хувьд 1420,31 ам.доллар болж рекорд тогтоов.

Э.Очирт
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж