Өөрийгөө хайрладаг хүнийг хүмүүс хайрлана

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Өөрийгөө хайрладаг хүнийг хүмүүс хайрлана

Хүн өөрөө өөртэйгээ тэмцэлдэхэд, зэмлэл сонсоход маш их энерги алддаг. Тиймээс та өөрийгөө өөрчлөн, оюун санаагаа энерги агуулдаг усан сан болго.
Өөртэйгөө байнга мөргөлдөж сөргөлдөж байдаг хүнд бүтээлч шинж чанар байдаггүй. Тийм хүмүүс муу энергитэй байдаг тул өөрийгөө байнга хохироож явдаг. Бусдад ч мөн ялгаагүй, сайн зүйл өгдөггүй. Ийм хүний сайн найз байна гэдэг ирээдүйд заавал ямар нэгэн хор хохирол амсдаг гэнэ.
Хамгийн наад захын, хамгийн энгийн сахиж, биелүүлж явах ёстой зүйл бол өөрийгөө хайрлах. Энэ нь өөрийгөө хүлээн зөвшөөрөх гэсэн үг биш ээ. Учир нь энэ үг хайрлах гэдэг үгэнд хүрэхгүй. Та өөрийгөө хүлээн зөвшөөрөөд харин хайрлаж чаддаггүй байж болох. Та өөрийн мэдрэмжийг хүлээж авалгүйгээр, өөрийгөө ямар ч үед сайн сайхнаар угтаж авалгүйгээр, хайрлалгүйгээр энергиэ зөв урсгалд оруулж чадахгүй ээ.
Хэн ч байлаа гэсэн өөрийгөө чин сэтгэлээсээ хүлээж авч чадах л юм бол тэр хүн тэнгэрийн хөгжмийг ч олж сонсох мэдрэмжтэй болдог байна. Таныг өөр нэгэн хүн болгож биш, яг энэ байгаагаар тань бүтээж өгсөн бурхан тэнгэрт баярла. Хүн бүхэнд өөр өөрийн үүрэг нөлөө бий. Энэ нь тухайн хүний амьдрахын учир утга нь болж байдаг ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж